О.Магнай: Нам дамнасан бүлэглэлээс АН өөрийгөө цэвэрлэж байна
2018-03-20

АН улс төрийн шийдвэр гаргаж, Сангийн сайд  асан С.Баярцогтыг намаасаа хөөлөө. Энэ талаар АН-ын удирдлагууд мэдээлэл хийсэн юм. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:

 

-Өнөөдөр өглөө АН-ын Үндэсний зөвлөл хуралдаж тодорхой шийдвэр гаргалаа. АН-ын зүгээс С.Баярцогттой холбоотой мэдэгдэл гаргууллаа. Энэ асуудал нь АН-ын Үндсэн дүрмийг зөрчиж байгаа тогтоол гаргалаа. Энэ дагуу Үндсэн дүрмийн хороо шийдвэрээ гаргасан.

 

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай:

-АН-ын Үндсэн дүрмийн хороо мэдэгдэл гаргасан. Үүнд “Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба, харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж АН үзэж байна.

 

С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын Сангийн сайд С.Баярцогттой холбоотой мэдээлэл цахим орчинд тархлаа. Дээрх мэдээллийг үнэн зөвийг албан ёсоор тодруулахаар АН Швейцарийн холбооны улсын прокурорын газарт албан ёсоор тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улс аас “Рио тинто” компанитай байгуулсан гэрээг эргэж харах зайлшгүй нөхцөл үүсэж болзошгүй.

 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүд болон Монголын улстөрчидтэй холбоотой оффшор данс, авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлуудыг нэг мөр болгон цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хуль хяналтын байгууллагуудаас АН хариуцлагатайгаар шаардаж байна” гэсэн.

 

Өнөөдөр манай нийгэмд бухимдал их байгаа. С.Баярцогт гишүүнтэй холбоотой асуудал зөвхөн нэг хувь хүн гэхээсээ илүү нам дамнасан бүлэглэлүүдээс АН өөрийгөө цэвэрлэж байна гэж үзэж байна. Мэдээж, энэ асуудал үүгээр дуусахгүй. Тухайн үед гэрээ хийсэн, гарын үсэг зурсан дөрвөн хүн байдаг. АН өөрсдөдөө байгаа боломжийн хүрээнд улс орны эрх ашгийг уландаа гишгэсэн, АН-ын дүрмийг зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох болно гэдгээ мэдэгдэж байна.

 

АН-ын Хууль эрхзүйн газрын дарга Ц.Батхуяг:

-Манай намын Улс төрийн зөвлөлийн байгууллага хуралдаж, Үндсэн дүрмийн хорооны мэдэгдэл хүргүүлсний дараагаар АН-ын даргын тушаалаа гаргасан. АН-ын даргын тушаалд “АН-ын Үндсэн дүрмийн тавдугаар бүлгийн заалтуудыг үндэслэн Улс төрийн зөвлөлийн энэ сарын 20-ны өдрийн 4, 5, Үндсэн дүрмийн хорооны хоёрдугаар тогтоолыг тус тус үндэслэн Тушаах нь:

 

1. АН-ын гишүүн С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлийн бүртгэлээс хассугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд үүрэг болгосугай” гэсэн байна.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-С.Баярцогт гишүүнээс өөрөөс нь тайлбар авсан уу?

 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:

 

-АН-ын Үндсэн дүрэмтэй. Үндсэн дүрмийн хороо хуралдаж, АН-ын гишүүн С.Баярцогтыг ҮБХ-ны гишүүнээр сонгогдохтой холбоотой түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байсан. Энэ хооронд бүтэн нэг жилийн хугацаа өнгөрч байна. Өөрөө ямар нэг тайлбар энэ хугацаанд хийгээгүй.

 

-Швейцарийн холбооны улсын прокурорын хариуг авсан уу?

 

С.Баярцогттой холбоотой мэдээлэл гарч эхэлсэн. Уг гарсан мэдээлэл дотор Швейцарын холбооны улсын прокурорын мэдээлэл байгаа гэсэн. Тиймээс тайлбар өгөх бичиг явуулж байна.  АН-ын дүрмийн хүрээнд асуудлыг авч хэлэлцсэн.

 

-Яагаад мэдээллийн үнэн зөв тогтоогоогүй байхад гишүүнчлэлээсээ хөөж байна вэ?

 

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай:

 

-2017 оноос АН-ын шинэчлэл эхэлсэн. Үндсэн дүрмээ шинээр баталсан. Өнөөдрийн тухайд АН-ын дүрмийн хүрээнд ёсзүйн хариуцлага тооцож байгаа юм. 2016 оны УИХ-ын сонгуульд С.Баярцогтыг нэрийг нь дэвшүүлэхгүйгээр хариуцлага тооцъё гэсэн хүсэлт намын гишүүдээс ирж байсан. Гэвч тухайн үед УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хугацаа тулсан байсан. Тиймээс “С.Баярцогт нийт гишүүдийн нэр дэвшилтээр барьцаалж нэр дэвшсэн” гэдгийг тухайн үед АН-ын дарга байсан З.Энхболд тайлбар хийж байсан.  

 

Энэ мэтчлэн тодорхой баримттай асуудал үүсвэл АН цаашдаа хариуцлага тооцно. Тухайлбал, өнөөдөр “Нью-Йорк таймс” сонинд “С.Баярцогтын дансан дахь үлдэгдэл 1.8 сая ам.долларыг хөлдөөсөн” гэх мэдээлэл гарсан. Энэ бол ам дамжсан яриа биш. Швейцарийн холбооны улсын прокурорын хариуцлагатай албан тушаалтны амнаас гарсан үг учраас бид хариуцлага тооцож байна.

 

Өнөөдрийн энэ хариуцлага бол хувьд хүнд гэхээсээ илүү улс төрийн  нам дамнасан бүлэглэлээс цэвэрлэгдэх эхний алхам  АН-д хийгдэж байна гэж үзэх хэрэгтэй.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ДАРВААН БОЛ ИЛҮҮ Л БАЙНА
2018-03-21
irgen:
Mongoliin shyyh, zagdaa, ATG, prokuror nar yu hiij suudag ni haragdlaa,,,,ed nar gadnii ornoos omno asuudliig shiideh estoi archaagui umnuud,,,,ed nariig er ni shudarga ajillahgui baigaag hen shalgah estoi um be ????? ajlaa er ni hiij chadaj baina uu?????
2018-03-20
irgen:
Mongoliin shyyh, zagdaa, ATG, prokuror nar yu hiij suudag ni haragdlaa,,,,ed nar gadnii ornoos omno asuudliig shiideh estoi archaagui umnuud,,,,ed nariig er ni shudarga ajillahgui baigaag hen shalgah estoi um be ????? ajlaa er ni hiij chadaj baina uu?????
2018-03-20
Zochin:
С. Эрдэнэ энэ хэвлэлийн хурал хийж байгаа хүмүүсээ дагуулаад гарчихвал АН цэвэршинэ.С.Эрдэнэ 58 тэр бумын хэрэгээ өөрийн хүсэлтээр АТГ шалгуулчихаад үнэн худалыг тогтоолгочихоод намдаа цэвэрлэгээ хий Доровгор Магнай Туваан бусад өөртөө чинь хамт НДГ ажиллаж хамт идэж уусан хүиүүсээр өөрийгөө бүү хүрээлүүл.
2018-03-20
AN:
AN bulltlaa
2018-03-20
Zochin:
Odoo darga Erdenegee ybuul
2018-03-20
Зочин:
Тиймээ хөрөнгө мөнгийг нь хураах хэрэгтэй дээ.Ингэж шинэчлэгдэх гэж байдаг юм болов уу.Ганхан хүн намын гишүүнчлэлээс хасчихаад.
2018-03-20
Хэрүүлч:
Ганцхан хассанаар тогтохгүй ээ хө. Бүр хөрөнгө мөнгөн дээр нь ярих хэрэгтэй байна. Битгий өөрсдийгөө хайцаал аа, АН-ынхан.
2018-03-20