Фэйсбүүкийг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн буруутгалаа
2018-03-21

Хэрэглэгчийнхээ мэдээллийг задруулсан “Фэйсбүүк” компанийн хувьцааны сүүлийн хоёр өдрийн дотор 12 хувиар унаад буй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

"Фэйсбүүк" компани АНУ-ын 50 сая орчим хэрэглэгчийн мэдээллийг Их Британид төвтэй “Кэмбриж Аналитик” компанид задруулсан болохыг тогтоогоод байна.

 

“Кэмбриж Аналитик” компани олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг хүссэн  бизнес эрхлэгчид болон улс төрчдөд зориулсан үйлчилгээ явуулдаг бөгөөд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын багийнхантай хамтарч ажилласан байна.

 

Хэрэглэгчийнхээ мэдээллийг задруулсан гэгдээд буй “Фэйсбүүк” компани 2016 оноос хойш уг хэргийг мэдэж байсан ч өнөөг хүртэл “чимээгүй” байсан нь олныг цочирдуулаад байна.

 

“Хэрэглэгчийнхээ мэдээллийг хууль бусаар тараасан нь АНУ-ын сонгуулийн хуулийг зөрчсөн байж болзошгүй” хэмээн тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлжээ.

 

Энэхүү дуулиантай холбоотойгоор АНУ, Их Британийн хуулийнхан "Фэйсбүүк" нийгмийн сүлжээг үүсгэн байгуулсан Марк Зукербергийг ирж, мэдүүлэг өгөхийг өнгөрсөн пүрэв гаригт шаарджээ.

 

Харин өнөөг хүртэл Зукерберг дээрх шаардлагыг хариуг өгөөгүйгээс гадна хаана байгаа нь нууц хэвээр байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин