Өмнөговь аймаг угтах хаалгатай болно
2018-3-22

Өмнөговь аймаг энэ жил угтах хаалга барихаар болжээ. "Бүтээн байгуулалт-2018" жилийн хүрээнд Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн зам дагуу Өмнөговь аймгийн онцлогийг харуулсан цогцолбор байгууламжийг барих аж. Угтах, үдэх талбай, авто зогсоол, явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг, нийтийн био бие засах газар зэргийг байгуулахаар "Эм Эс Эл" ХХК зураг төслийг хийж гүйцэтгэжээ.

 

 

Энэ тухай тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар "Олон хүмүүс хэлдэг байсан. Танай аймаг аялал жуулчлалын гол бүс нутаг. Аймаг руу орж ирэхэд ямар газар ирж байгаа нь мэдэгдэхгүй юм, харанхуй хот юм гэж. Тиймээс өөдлөх айл үүднээсээ гэдэг, үүд хаалгаа тохижуулж, хотоо гэрэл гэгээтэй болгоё гэсэн санаагаар энэ жил эдгээр ажлуудыг хийнэ" хэмээн тайлбарлажээ.

 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
улаанган:
Сум бүртээ худаг гаргавал та нарт хэрэгтэй байх даа.Монголизм гэж үүнийг хэлэх байх,
2018-03-22
Цавчаа хийнэ дээ. Сайхаан сайхан
2018-03-22
Үнийн дүнгийн 10-15% нь цавчаанд явна. Авилгал, хахууль, ёндоо ч гэж нэрлэдэг
2018-03-22
Дараа нь хаалгандаа залгаад хашаа баривал унац ихтэй БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ болно доо.
2018-03-22
yooy iim zardlaa biochee:
iim teneg zardluudaa boli l doo
2018-03-22