Мила Кунис: Хүү минь аав шигээ их залхуу
2018-03-22

Жүжигчин Мила Кунис  өчигдөр “ELLEN” шоунд оролцжээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Ихэнх бүсгүйчүүд ээж болоод амьдралд нь томоохон өөрчлөлт гардаг гэцгээдэг. Үүнтэй санал нэгдэж байна уу?

 

-Мэдээж хэрэг. Учир нь чи одоо ээж болсон учир. Өмнө нь ганц бие байсан бол одоо ээж болсон. Чиний хариуцлага нэмэгдэж, чи өмнөх шигээ бяцхан охин байхаа больсон. Ээж болоод л би бяцхан охин байхаа больсон. Хоёр хүүхэдтэй хүн яаж ч өөрийгөө жоохноор төсөөлөх билээ дээ.

 

-Ээж болоод ухаарсан зүйлийнхээ талаар?

 

-Би жирэмсэн байхдаа мөн төрөөд удаагүй байхдаа их шахуу хуваарьтай ажиллаж байсан. Хүүхдүүдтэйгээ байх хугацаа их хомс байсан. Гэхдээ л би тэднийг эрүүл аюулгүй орчин амьдруулахын тулд эмэгтэй хүнээс гарахааргүй их хүч, энергийг зарцуулж байна. Миний өнөөдрийг хичээл зүтгэл хүүхдүүд минь сайхан ирээдүйг бүтээнэ.

 

-Та ч их томоожжээ?

 

-Гэхдээ л муу охин зангаасаа хагацаагүй л байгаа.

 

-Катчер сайн биз дээ. /Жүжигчин Эштон Катчертэй 2016 оны зургаадугаар сард хуримаа хийсэн/

 

-Тэр сайн байгаа. Их завгүй байгаа. Гэртээ байхдаа надтай бараг л үг сольдоггүй. Дандаа л хүүхдүүдтэйгээ тоглодог. Хэрвээ Катчер компьютер тоглож байвал би тэрийг нь шууд унтраагаад л өөртэйгээ ярихыг шаардана. Харин хүүхдүүдтэйгээ зөв боловсон чөлөөт цагаа өнгөрүүлж байвал жил ч ярихгүй байж чадна. Бидний ярилцдаг сэдэв ихэвчлэн хүүхдүүдийн талаар.

 

-Хуримаа хийгээд нилээн уджээ?

 

-Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юм. Саяхан л гэр бүлтэй болно гэдгээсээ айдаг байлаа. Харин одоо нөхөртэй бас хоёр хүүхэдтэй болжээ.

 

 

-Өмнө нь надад “Миний хурим их даруухан болсон” хэмээн сэтгэл дундуурхан ярьж байсан. Одоо ч гэсэн сэтгэл дундуур байна уу?

 

-Хурим гайхалтай болсон. Үлгэрт гардаг хуримаас жоохон өөр болсон ч би сэтгэл хангалуун байгаа. Би хуримынхаа үеэр даашинз өмссөн. Катчер ч хар хослол өмссөн. Зүгээр л биднийг гэрлэсэн гэдгийг хальт сонссон хүмүүс бидний талаар худал цуурхал тараасан хэрэг.  Хуримаа олон хийсэн хүн зөндөө бий. Гэхдээ анхны хурим давтагдашгүй байдаг. Сүйт бүсгүй тэр үдэш л ганцаараа гэрэлтдэг. Би ч гэсэн гэрэлтэхийг хүссэн. Бүх дарамт миний нуруу дээр ирж байгаа мэт мэдрэмж төрсөн.

 

-Катчер та хоёр найзууд байсан. Дараа нь хос болж одоо гэр бүл болцгоолоо?

 

-Би энэ залууг мэддэг болоод яг 17 жил болж байна. Анх “1970 оны загвар” телевизийн цувралын үеэр уулзаж билээ. Би анх удаагаа л Катчертэй үнсэлцэж үзсэн. Тэр цагаас хойш л бид найзууд болцгоож, бүх цаг үед хамтдаа байсан. Катчер хуримаа хийнэ гэдгийг сонсоод баяр хүргэж явлаа. Намайг найз залуугаасаа салахад Катчер аргадаж явлаа. Бид ийм л цаг үеийг өнгөрүүлсэний эцэст нэг нэгэндээ хэрэгтэй хүмүүс гэдгийг ойлгосон.  Хэдий Катчерийг мэддэг болоод 17 жил болж байгаа ч өдөр бүр түүний мэдэхгүй зан ааш, төрхийг олж хардаг.

 

 

-Таны хүүг Дмитрий гэдэг. Хүүгийнхээ талаар?

 

-Хүү минь их залхуу бас удаан хөдөлгөөнтэй. /инээв/

 

-Катчер та хоёрын алинтай нь илүү төстэй вэ?

 

-Яг аав. Катчер их залхуу. Харин охин минь надтай тун адилхан. Түргэн ууртай. Би их түргэн уурладаг.

 

-Гэр бүлийн маргааныг хэрхэн зохицуулдаг вэ?

 

-Дмитрий төрөөд л бид маргаанаас байнга зайлсхийдэг болсон.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин