Шерилийн хүү нэг нас хүрлээ
2018-03-23

Британийн нэрт дуучин Шерил болон “One Direction” хамтлагийн дуучин Лиам Пейн нар яг жилийн өмнө бяцхан хүүгээ өлгийдөн авчээ.

 

 

Хос хүүдээ Биэр гэх өвөрмөц нэрийг хайрласан юм.

 

Тэгвэл Биэр өчигдөр нэг нас хүрсэн талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Өдгөө 24 настай дуучин залуу өөрийн инстаграм хуудастаа хүүгийнхээ гараас атгаж буй зургаа байршуулаад “Миний хүү болсонд өнөөг хүртэл итгэж чадахгүй байна. Чамдаа хайртай шүү. Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж бичжээ.

 

Уг зургийн дор Шерил “Миний том, жижиг хүү. Хайртай шүү” гэж бичсэн байв.

 

Б.Дэлгэрцэцэг   

Shuud.mn
Сонин хачин