Алисия Викандер: Жолигийн киног үзээд л жүжигчин болохыг хүссэн байж магадгүй
2018-03-23

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Данийн охин” киноны Лили Елбегийг дүрийг бүтээж, алтан хүний эзэн болсон залуу жүжигчин Алисия Викандерийн “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Tomb Raider” кинонд тоглосон юм.

 

 

-Танд энэхүү өдрийг мэндийг хүргэж байна. Цаг агаар сайхан байна шүү?

 

-Тиймээс үнэхээр сайхан өглөө байна. Та бүхэнд гайхалтай өдрийн мэндийг хүргэе.

 

-Кино чартуудыг тэргүүлж буй “Tomb Raider” киноны гол дүрийг та бүтээсэн. Энэхүү кино үзэгчид болон кино шүүмжлэгчдээс ихээхэн өндөр үнэлгээг авч байгаа. Үнэлгээ өндөр байна гэдэг таны ур чадвартай шууд холбоотой хэмээн бодож байна?

 

-Баярлалаа. Эмэгтэй хүнээс гарахааргүй тэвчээр хатуужил гаргалаа. Өмнө нь ийм их хүч гаргаж явсангүй. Үзэгчдээс өндөр үнэлгээ авах нэр төрийн хэрэг. Киногоо амжилтад хүргэхийн тулд өөрөөсөө гарах бүхий л хүч энергиэ ашиглалаа. Та бүхэндээ баярлалаа.

 

 

-Та дайчин зантай  Лара Крофтын дүрийг бүтээсэн. Дүрийнхээ талаар?

 

-Би энэ дүрийг “Ой мод” хэмээн боддог. Ойд явах тусам шинэ, давтагдашгүй газар нээгдээр байдаг. Мөн өдөртөө их үзэсгэлэнтэй, оройдоо аймшигт түнэр харанхуй болдог. Энэ дүр яг л ой шиг санагддаг. Зохиолч болон би энэ дүр дэлхийн аль цэгт зогсохыг мэдэхгүй.

 

-2001 онд энэхүү дүрийг холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли бүтээж байлаа. Жолигийн бүтээсэн дүрээс илүү гарах амаргүй байсан байх?

 

-Жоли бол давтагдашгүй. Түүний киног л үзээд жүжигчин болохыг хүссэн ч байж магадгүй. Түүний бүтээсэн дүрээс өөр байхгүй бол хуулбарлах тун эвгүй харагдана. Гэхдээ бид өөр өөр хүмүүс учир адилхан байх үндэслэлгүй.

 

-Лара Крофт тун тачаангуй?

 

-Тэрбээр бариу майк өмсөөд дайснуудтай тулалддаг. Тэр их тачаангуй шүү.

 

 

-Дүр бүтээхийн тухайд?

 

-Амилуулах амаргүй, хуулбарлах амархан. Бүтээх хэцүү, нураах амархан. Бүх зүйлийн эхлэл байна гэдэг амаргүй бас давуу тал болдог. Би их хатуужилтай бүсгүйн дүрийг бүтээхийн тулд өөрийгөө хатуужилтай болгохыг хүссэн. Би зураг авалтад орохын өмнө нэг долоо хоногийн турш фитнес клубээр хичээллэсэн. Нэг удаадаа 2-3 цаг.

 

-Фитнесээр хичээллээд хэдэн кг хасав?

 

-6 кг хассан. Жин хассан нь намайг илүү хатуужилтай, хүчирхэг харагдуулсан. Өмнөх дүрүүд минь намайг эмэгтэйлэг байхыг шаардсан энэ дүр эрэгтэйлэг бас хүчирхэг байхыг шаардсан.

 

-Дэглэмийн тухайд?

 

-Фитнесээр хичээллэж байхдаа өндөг болон шинэ ногоогоор хооллосон. Тиймээс их үр дүнтэй байсан.

 

-Холливуудад хүчээ авч буй бэлгийн хүчирхийллийн эсрэг кампанит ажилд та хүртэл нэгдсэн. Эрх тэгш байдлын тухайд?

 

-Энэ нийгэм эхнээсээ төгсөх хүртлээ эрх тэгш байх учиртай. Хүйс болон бэлгийн чиг хандлагаасаа болж бид хохирох учиргүй. Тийм учраас л би энэхүү кампанит ажилд нэгдсэн. Жүжигчин мэргэжлээр төгсчихөөд дүр авахын тулд хэн нэгний өвөрт орох шаардлага бидэнд байхгүй. Ур чадвар, хатуужил байсан цагт уран бүтээлч хүн хүссэн дүрээ өөрийн болгох учиртай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин