Улаанбаатарт шороон шуурга шуурч, хүйтэрнэ
2018-03-27

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр салхи баруун хойноос секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

 

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2018 оны 03 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгороор 3-8 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийн, Хүрэн бэлчир орчмоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүсийн нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Үдээс өмнө 7-9 градус дулаан байна, бусад хугацаанд хүйтэрнэ.

Shuud.mn
Сонин хачин