Америк нөүтбүүкний худалдаа эхэллээ
2018-03-27

PC Mall сүлжээ дэлгүүрээс хэрэглэгчиддээ зориулан “Америк нөүтбүүкний худалдаа”-г эхлүүллээ. Энэхүү үзэсгэлэн худалдаагаар Америкийн оригиналь Dell, Apple, HP, Asus, Lenovoбрэндийн бүх төрлийн нөүтбүүкнүүдээ албан ёсны эрхтэйгээр танилцуулж байна.

 

Та бүхэн өөрсдийн хэрэгцээнд тохируулан манай дэлгүүрээс худалдан авалт хийснээр хямдрал, бэлэг, сугалаа гээд давхар давхар бэлгийн эзэн болох боломжтой юм. Таны авсан нөүтбүүк бүрт цүнх, хулгана, вирусны хамгаалалтын програм ESET-г бэлгэнд өгөхөөс гадна зөөврийн спикер болон холигч гэсэн нэр төрлийн бараанаас сонголтоо хийн бэлгэнд авах боломж бүрдлээ.

 

Үүнээс гадна нөүтбүүк худалдан авсан хүн бүр азын сугалаа сугалж, газар нь хусан олон төрлийн бэлэг хожих боломжийг та бүхэнд 2018 оны 04-р сарын 31-нийг дуустал олгож байна.

 

PC Mall сүлжээ дэлгүүр нь Монгол улсын зах зээлд IT буюу мэдээллийн технологийн бараа бүтээгдэхүүн борлуулалтаараа тэргүүлэгч ба дэлхийд алдартай Dell, Apple, Hp, Epson, APC, Asus, Bose зэрэг брэндүүдийн албан ёсны дистрибьютер бөгөөд та бүхэнд Америк чанар, загвар дизайн, хамгийн сүүлийн үеийн технологи, үзүүлэлт гээд хэрэглэгч та удаан хугацаанд хэрэглэхэд чанартай бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр хүргэн, санал болгож байна.

 

Бид бүх бараандаа 1-2 жилийн баталгаат хугацаа олгохоос гадна, борлуулалтын дараах засвар үйлчилгээг найдвартай хийж үйлчилж байна.

 

PC Mall 75753535

www.pcmall.mn

Shuud.mn
Сонин хачин