Хөдөлмөрийн зах зээлийн жендэрийн байдлыг таницуулна
2018-03-27

Дэлхийн Банкнаас хийсэн “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдал” чанарын судалгааны үр дүнг өнөөдөр 09:30-12:00 цагт Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны 10-н давхрын хурлын танхимд танилцуулна. Дэлхийн Банк, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд ХНХЯ, Жендэрийн үндэсний хороо, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар зэрэг салбарын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцоно.

 

 

Монгол Улс жендэрийн тэгш бус байдлын үзүүлэлтээр дэлхийн 159 улс орноос 53-т жагсдаг хэдий ч Монгол эмэгтэйчүүд ажил, хөдөлмөр эрхлэх тал дээр олон бэрхшээлтэй тулгарсан хэвээр байна. Уг судалгаа нь Монголын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдалд хийсэн анхны чанарын судалгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээл зэх жендэрийн тэгш бус байдалд хүргэж буй суурь шалтгааныг судлан,тэдгээрийг шийдвэрлэх бодлогын зөвлөмжүүдийг багтаажээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин