С.Жавхлан гишүүн жагсав
2018-04-02
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” жагсаал гуравдугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд болсон. Энэхүү жагсаалд УИХ-ын гишүүн С.Жавхлан оролцов.

 

Тэрбээр “Жагсаалд ирсэн хүмүүсийн сэтгэл зүрх зовж, шаналсан байна. Монголынхоо төлөө үнэхээр их санаа нь зовжээ. Би тэнд олон нийтийн санаа бодлыг сонсох гэж очсон. Монголчуудаа, залуусаа XX зууны эхний хагаст Монголыг хэлмэгдүүлэлт гэдэг зүйл донсолгож байсан бол XXI зуунд хүчирхийлэл гэдэг зүйл аюулын харанга дэлдэж байна. Хэлмэгдүүлэлт асар олон аав ээжийг зовоосон бол  хүчирхийлэл асар олон хүүхдийн нулимсыг үзэж амиар нь тоглож байгаа асуудал юм” гэв.

 

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан хүчирхийллийн эсрэг хүчээ нэгтэцгээе хэмээн уриалав.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
жавхлаан чи ажлаа хий чамайг хууль тогтоогчоор сонгосон болхоос эхэнрийнхээ оёсон дээл малгайг рекламдаж дэмий балай галзуур гэж сонгоогүй шүү чи манай тойрогт юу ч хийгээгүйшүү
2018-04-02
ene nukhur chi yakh we , chadakh yumaa l khiiji yawna , khuurkhii
2018-04-02