Брэд, Жоли нарын харилцаанд ТӨГСГӨЛ ирлээ
2018-04-02

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар энэ долоо хоногтоо багтаан албан ёсоор салахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Жоли жил хагасын өмнө Лос Анжелес хотын шүүхэд салах өргөдлөө өгсөн юм. Тэгвэл шүүх уг өргөдлийг энэ долоо хоногтоо эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

 

Холливуудын хамгийн сайхан хос гэгддэг байсан Брэд, Жоли нар ямар шалтгаанаар гэр бүлээ цуцлуулж буй нь өнөөг хүртэл нууц хэвээр байна.

 

Хос зургаан хүүхэдтэй бөгөөд асран хамгаалах эрхийг Жоли авсан бөгөөд Брэд хүссэн үедээ хүүхдүүдтэйгээ уулзах гэнэ.

 

Брэд, Жоли нар 2004 онд Ноён, хатагтай Смит кинонд хамтран тоглосон бөгөөд улмаар 2005 оноос болзох болжээ.

 

Тэд 2014 оны долоодугаар сард албан ёсоор хуримаа хийсэн ч 2016 оны есдүгээр сард Жоли салах өргөдлөө шүүхэд өгч, өнөөг хүртэл ганцаараа хүүхдүүдээ өсгөсөн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин