ФОТО: “Инээдтэй” үзэсгэлэн
2018-04-03

‎ Шог зураач Н.Оргил инээдмийн баярын өдөрт зориулан “Араншин” нөхөрсөг шог зургийн үзэсгэлэнгээ дэлгэжээ.

 

Тэрбээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж,  Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нарын нэр хүндтэй эрхмүүд болоод “Voice Of Mongolia” шоуны шүүгчдийг ч нөхөрсөгөөр шоглон зурснаа тус үзэсгэлэнд дэлгэсэн байна. Үзэсгэлэн энэ сарын 1-нд нээгдсэн бөгөөд гурав хоногийн турш олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүүлэх аж.

 

“Араншин” нөхөрсөг шог зургийн үзэсгэлэн “Бэст арт галерей”-д өнөөдрийг дуустал дэлгэнэ.

 

Г.Тэгшсүрэн

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин