Булган аймагт осол гарч, хүний амь эрсэджээ
2018-04-03

Булган аймгийн нутагт зам тээврийн осол гарч, хүний амь эрсэджээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тодруулбал тус аймгийн Рашаант сумын нутаг “Алтан зам” цайны газрын урд замд H.Sonata-6 маркийн автомашин онхолдож зорчигч 41 настай П-н амь нас хохирч, 4 хүн /1 хүүхэд/ гэмтсэн хэрэг гарчээ.

 

Булган аймгийн цагдаагийн газар тус хэргийг шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин