Оюутолгойн тусгай цуваа хил дээрээс буцжээ
2018-04-03

Өмнийн говийн Оюутолгойгоос хилийн зүгт хөдөлсөн тусгай ачаатай хэдэн машин хил дээрээс уурхай руугаа буцжээ. Үүнд гайхсан пост, коммент сошиал сүлжээнд харагдлаа. Үүр шөнөөр тусгай замаар шууд Хятад руу гардаг цуваа ийнхүү гэнэт буцсанд тэр хавийн жолооч нар элдвийн таамаг дэвшүүлжээ.

 

... С.Баярцогт баривчлагдсан, одоо Оюутолгой гацнаа .... Ямар эрдэнэсээ гаргаад байгаагаа төр одооноос шалгадаг болж байгаа гэнээ....  Цэнэг гарсан юм болов уу зэрэг ёжилсон гайхсан сэтгэгдлүүд хөвөрчээ.  Оюутолгой бол Ганц модны боомтоор ачаатай машинаа шууд гаргадаг тусгай замтай.  Мөн өөртөө л  зориулж хятадаас авдаг цахилгаан дулаантай. Шөнөдөө бол гэрэл чийдэн гялалзан харагдах нь тог цахилгаангүй таг харанхуй өмнийн говьдоо бол диваажин харагдана. Харин энэ диваажинг тойрсон шуугиан дуулианыг харахад  Оюутолгой  дээр нэг юм болох нь дээ гэж хардах нөхцөл үүсчээ.

 

Он дамжаад МАН-ын засаг солигдоход уул уурхайн дэд сайдын цочир мэдэгдлээр эргэн анхааралд орсон Оюутолгой дээр улстөрчид шат дараалсан алхмууд хийж буй нь анзаарагдана.

 

У.Хүрэлсүхийн танхимын Эрчим хүчний сайд цахилгаан станц барих үүргийг Рио-гоос нэхэж, анх байгуулсан  гэрээг нь сөхтөл манай хүний уншиж байснаас танигдахгүй болтлоо хувирчээ. Оюутолгой манай говьд цахилгаан станц заавал барих албагүй гээд гэрээний заалтаа өөрчилчихсөн байсан гэнэ. Хэн үүнийг шившигтэйгээр хийв гэж ард түмэн ууртай асуулаа.  АН-ын засгийн үед, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үед ийм өөрчлөлтийг сэм  хийсэн гэлээ. Үнэндээ бол сэм биш нам хийсэн буюу хуйвалдаан байсан нь тодорхой.

 

 

Дурсамж сөхөхөд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа том хөрөнгө оруулалтаа хөдөлгөх үү, бүсээ тасартал чангалах уу гэсэн тулгалтаар ард түмнээс асуулга авч байлаа. Бид чинь айсандаа томыг нь хөдөлгөе “Б” шүү  гээд л хариу мессеж илгээсэн.  Дараахан нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд  маань Дубайд алтан хундаганаас сэржим өргөсөн дуулддаг. Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайд нь Дубай руу “оргож ” дураараа гэрээ хийж, дэлхийн банкуудад Оюутолгойг барьцаалах гэрээг үзэглэж байхад  Монголдоо үлдсэн 75 түшээ  яаж ч чадаагүй гээд байгаа юм. Энэ үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан найз С.Баярцогт нь хэд хоног аргалсан ч гэрээ үзэглэж дуусангуут Дубай явсныг нь илчилсэн гэдэг.  Энэ бүхний ард Монгол эзэнгүй байсан юм уу гэж төсөөлөгдөнө. Ч.Сайханбилэгийг Дубайгаас ирэхээр нь барьж идэхээр шуугиан үүссэн ч тэгсгээд  хариуцлага тооцоогүй дарагдсан. Яагаад ....  

 

Одоо анхны гэрээ байгуулсан С.Баярцогтын баг “аав”-ынд сууж, дараагийн гэрээгээр Оюутолгойг өр зээлийн барьцаанд хаясан  Ч.Сайханбилэгт камерийг нь бэлдчихсэн хуулийнхан хүлээж байна. Харин тэр үед засаг барилцаж байсан АН ба МАН-ын олон улстөрчид дуу нэгтэй ухаарчихсан хэдэн нөхөрт хариуцлага тооцох талд гарчихсан байх юм.

 

Ч. Сайханбилэгийг зүгээр нэг  сахилгагүйтээд  Дубай явчихаагүйг 2015 оны АН-ын улс төрийн хүрээнийхэн мэдэж л байсан. Зогсоож  болох л байсан.  МАН мөн адил. Оюутолгой дээр олиггүй гэрээ хийснээ хүлээж байгаа юм уу, одоо л юу хийснээ ойлгоод байна уу гэж асуумаар. Учир нь их хурлын дарга саяхан захирамж гаргаж, Оюутолгойн гэрээг  шалгах ажлын хэсэг УИХ дээр байгуулсан. Бараг 10 жилийн дараа, өчнөөн тонноор эрдэс баялаг хилээр гарсны дараа Оюутолгой ашигтай юу, ашиггүй юу гэдгийг тогтоох ажлаа манай төр эхлүүлж байгаа юм.


Анхны гэрээг 2009 онд МАН олонх байхад АН-тай тохиролцож байгуулсан нь одоо ил болсон. 2012 онд АН арай гэж олонх болохдоо Ч.Сайханбилэгийн гараар далд уурхайн гэрээг Дубайд үзэглүүлсэн. Одоо харин Оюутолгой дээр хос морь шиг ажилласан хоёр найзыг АН-аасаа хөөгөөд нэр цэвэршихээр яарч суух юм. 

Энэ тойрогт нэг асуултыг цаг хугацаа хэрхэн харуулахыг хүлээх үлджээ. Он гараад идэвхжсэн Оюутолгойн гэрээний энэ ухаарал жамаараа гэдэг шиг үнэхээр бодит шаардлагаар бий болоод байна уу. Нэг бол дахин Рио-г шахаж, гэрээг нь цуцлах шантаажаар ирэх сонгуулийн амь тариагаа намууд бэлдэцгээж байна уу.

 

Нийтдээ 7.7 тэрбум ам.доллар хүрсэн хөрөнгө оруулалттай, бараг хагас зуун жил үргэлжлэх бүтээн байгуулалтын гэрээг шууд цуцлахаар улайрсан мэдэгдлүүд шил даран гарч байгаа нь үнэндээ эдийн засагт сөрөг гэдгийг бүгд мэдэж байгаа.

 

Энэ удаагийн Оюутолгойн шуугиан ээлжит сонгуулийн угтал, улс төрийн өшөө авалт болохгүй гэж найдья. Гэрээг засаж залруулах ба Монголдоо алдагдалтай заалт өөрчлөлтүүдээр авлига авч, завшиж баяжсан нөхдүүдэд хариуцлага тооцох бол нийгмийн шаардлага, хүлээлт мөн. Харин үүнийг хэтрүүлэх буюу гэрээг шууд цуцлах тухай туйлшралыг нийгэмд өрдөх юм бол манай улстөрчдийн муйхарлал, улс төрийн ээлжит хуйвалдаан болохоос хэтрэхгүй.

 

Үнэндээ хариуцлага ярих бол Оюутолгойд зориулж татварын хуулиндаа өөрчлөлт оруулж байсан парламентийн гишүүдийн тал нь одоо ч их хуралд түшээд гээд сууж л байгаа. Тэд яагаад дуу нэгтэй байж энэ балай гэрээний эсрэг кноп дараагүй юм. Тэд 10 жилийн өмнөх борлуулалтын орлого нь Монголд хянагдахгүй хөрөнгө оруулалтын гэрээний бурууд хариуцлага хуваалцдаггүй юм бол ядаж зогсоож чадаагүйдээ уучлалт гуйчих хэрэгтэй. “Шударга л байцгаая” гэж хэн хэлж байлаа...

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
гаж:
энэ муу гомо Сайханбалаг нээрээ самарч дууссан бна шүү.
2018-04-06
Mongol:
Bvgdiin alaaa
2018-04-05
zochin:
МАН дээрх хэрэгт 100% оролцоотой бүгдийг барьж хөрөнгийг нь хураагаад буудан хороо
2018-04-04
Уншигч:
Энэ халзан Ганболд яахаараа дандаа Монголын бүтэлгүй юм болгонд оролцож нэр холбогдож явдаг гар вэ. Алт дилер, өмч хувьчлал, Дубайн луйвар, Эрдэнэтийн 49% хувийн луйвар гээд. Одоо болиод сайхан амар суувал.
2018-04-04
Mongol:
Янханууд их маяглаж бна аа их ашиг олох тусам. Их ашиг авах ёстой
2018-04-03
zochn:
Halzan Ganbold yuchiv dee end bas. Ene nuhur MGL.d yu buteesen bee,
2018-04-03
ИРГЭН:
Багабанди ганболд гээд байсан бил үү
2018-04-03
Үхэээээээээээээээээ
2018-04-03
Еэ үхэж хэвтээ, хажуудахь гадаад нөхөр нь эргүүгий нь гайхаад л дотроо өрөвдөж байгаа ш дээ, эсвэл Эх орноо ингэж худалдаж байдаг ямар гээчийн, хаанахын даалгавартай тэнгүүд юм бол, хэзээ нэгэн цагт та хэд инээх цаашаа болно доо гээд л....манай шуналын микрофууд араа аргалчихна гээд л их мөнгөндөө баясаад л, нүд нь эрээлжлээд л, толгой нь эргээд ллл...КККККК
2018-04-03
Zochin:
bayar elbegdorj batuul m.enhbold halzan Ganbold ed nar gol ezduud ni shuu
2018-04-03
халзан Ганболд Оюутолгойг төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байгаад 2016 сонгуулийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөх удирдах зөвлөлийн гишүүн гээд 49 хувийг авах хувилдаанд
2018-04-03
Сүх:
Улсын хил маань дархан байж чадаж байна уу? Манайх гарч байгаа хүдрийн агууллагыг бие дааж хянаж чаддаггүй гэж яригдддаг. Өөрөөр хэлбэл зэсийн хүдэр дэх алт бусад үнэт металлын агууламжийг мэдэхгүй гаргаж байгаа гэдэг. Ажиглаад байхад ОТ- жинхэнэ удирдлагын барьж байгаа үндсэн бодлого бол Монголыг ядуу, үндэсний валютын ханшийг нь сул байлгах замаар гартаа барьж байх явдал юм байна гэж ойлгогддог.
2018-04-03
Оюунсүх:
Ард түмэн эх орноо хувийн эрх ашгийн төлөө худалдсан хүн шааруудыг шоронд хатаах ч багадана. ОТ- н гэрээтэй холбоотой олон хүн бий. Толгойлогч нь Элбэгдорж , С. Баяр тэгээд цааш хөвөрнө. Элбэгдорж ОТ- н гэрээг байгуулсны "орой нь монголчууд бүх ард түмэнээрээ урагшаа нэг алхлаа "гээд орилж байсныг одоо Монголын ард түмэн мартаагүй. Хамгийн гол нь удирдагчдыг нь бариач. Гол эдгээр новшнуудтай тооцоо хийхийг ард түмэн шаардаж байна.
2018-04-03
oyut:
odoo oyutolgoig zugeer orxi tertee tergui negent gereeg n tegeed hiichihsen mash olon hun ajil amdirlaa zalguulj bgaa zogspovol manai irgediin barag 10 % n orlogii neg uusveree aldana
2018-04-03
орорxaxa:
chi idehnuu ter humuus ajiliin bairtai tsalintai orlogtoi bhiig husdeg uur shig chini belen garuud muruuduud gazarii baylgiig taraaj ughiig huseed suuj bgaa biz
2018-04-03
Иргэн:
Анхнаасаа МАНАН-гийн хийсэн ажил улс эх орны ашгийг уландаа гишгэсэн новшнууд
2018-04-03
тулгаа:
энэ луйварчид эрдэнэт дээр бас яаг адил арга хэрэглэсэн шүү
2018-04-03
ОЮУ ТОЛГОЙН ХИЛЭЭР ГАРГАЖ БАЙГАА МАШИНЫ АЧААГ ШАЛГАДАГГҮЙ, ГҮНИЙ ГААЛЬД ШТАМБ ДАРААД ШУУД ХИЛЭЭР ГАРГАДАГ, МАШИНЫГ НЬ КАМЕРЖУУЛААД МОНГОЛ ЖОЛООЧ АЧААНДАА ХҮРЧ БОЛДОГҮЙ,ХИЛ ДАВАНГУУТ ХЯТАД ЖОЛООЧИД ШИЛЖҮҮЛЭЭД ЮУ БАЙГААГ НЬ Ч НУУЦАЛДАГ ГЭСЭН ҮНЭН ҮҮ? МЭДДЭГ ХҮН БАЙНА УУ? ҮНЭН БОЛ МОНГОЛ ГЭЖ УЛС БАЙНА УУ ГАНЦ ГАДНЫ ЛУЙВАРЧИН КОМПАНИЙН МЭДЭЛД ОРСОН УЛС ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ? АЧАА НЬ НООТОЙ УЧРААС Л БУЦСАН БАЙЖ ТААРНА ШҮҮ ДЭЭ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ШАЛГАДАГ ГАЗРУУД НЬ ШАЛГАЖ ТОГТООГООСОЙ.
2018-04-03
Дубайн гэрээ Таван толгойг гэрээг эсэргууцэж З Энхболд тэр уед их адлагдаж байж ард тумэнд хургэж байж билээ ОТ н гэрээг сайжруулах хэрэгтэй монгол хянадаг тогтолцоог бий болгох хэрэгтэй
2018-04-03
Oyu tolgoid dotor ni ajilladag manaihan yagaad chimeegyi bna. Hedii her baylag garch baigaa Ted l medne dee. Shoniin teeverih nootoi do.
2018-04-03
орорxaxa:
chi idehnuu ter humuus ajiliin bairtai tsalintai orlogtoi bhiig husdeg uur shig chini belen garuud muruuduud gazarii baylgiig taraaj ughiig huseed suuj bgaa biz
Оюутолгойд зориулж татварын хуулиндаа өөрчлөлт оруулж байсан парламентийн гишүүдийн тал нь одоо ч их хуралд түшээд гээд сууж л байгаа. Тэд яагаад дуу нэгтэй байж энэ балай гэрээний эсрэг кноп дараагүй юм. Тэд 10 жилийн өмнөх борлуулалтын орлого нь Монголд хянагдахгүй хөрөнгө оруулалтын гэрээний бурууд хариуцлага хуваалцдаггүй юм бол ядаж зогсоож чадаагүйдээ уучлалт гуйчих хэрэгтэй. “Шударга л байцгаая” гэж хэн хэлж байлаа...
2018-04-03
зочин:
АН гэдэг дээрэмчид Оюутолгой ч биш,, улс орныг сүйтгэж хаясан тэнэгүүд шүү дээ
2018-04-03
Иргэн:
Дубайн гэрээ бол яалт ч үгүй АН-ын дарга нарын хүлээх ХАРИУЦЛАГА мөн
2018-04-03
солиорч байж өрний тулам өтний бөөс болж дуусах вий дээ
2018-04-03
Zochin:
Хулгайч нар л байна баярцогт сайханбилэг нарыг насаар шоронд хатаавал таарна
2018-04-03
нэр:
ийм яагаад болоод бйж вэ гээд харахаар энэ бүхний ард нэг л хүн харагдаад байгаа юм даа. одоо оюу толгой хэрэггүй болсон, бэрд гарсан охинтой болсон гэдэг ч юм уу, эрдэнэт хэрэггүй болсон хөгшин үнээ болсон гээд ичих ч үгүй алиалаад зогсч байсан элбэгдоржв төн ч олон юм түүн дээр очиж үүрэгдэх вий гэж олон түмэн шуугиад байх юм
2018-04-03
zochin:
Byambasuren guai Erdenetiin shoroonoos deej avch sinjluulekhed altnii orts ni tsaasan deerkhees uur garch baisan gej zuun erkhemeer yarij baisan daa. shinjluulekh kheregtei
2018-04-03
Тэр үед их хуралд сууж байсан нөхдүүд дубайн гэрээг мэдэж л байсан байж таараа бүгдийг нь шалгах хэрэгтэй зарим нь одооч сууж л байна луйварчид
2018-04-03
ZOCHIN:
GEREENII ARD ELBEGDORJ ,M.ENHBOLD ,BAYR ,BAYRTCOGT NAR BAIGAA.TOLGOIGUI HUN SHIG TCAAS SAIHANBILEGIIG ONGIROOJ BAIGAAD ARHAG AVILGACHID BURUUGAA TOHOH GEED ENE TENEGIIG DUBAID GEREE HIILGECHIHGUI YU. IH SHUNAL YMDAA...
2018-04-03
Ганбаа ах нь:
Энэ гэрээний ашиггүй талаар Босоо Ганбаа ах нь анхнаас нь л яриад байсан. сүүлдээ Баярцогтоор 20000 хувьсагчтай тэгшитгэл хүртэл бодуулж ард түмэнд телевизээр харуулж байсан. Баярцогт тэгэхэд ямар бардам байлаа "Ганбаа чи үүнийг ойлгохгүй" гээд л ард түмэнтэй хамт доромжлоод л байсан даа
2018-04-03
Зочин:
Энэ гэрээний үр дүнд бид говь нутгаа цөл болгох байгаль орчны аюул нүүрлээд байгааг та бүхэн мэдэж байгаа, үнэндээ алтнаас илүү нутаг минь яана аа. Энэ хэдэн хулгайч Монголын баялагийг зарж мөнгөө гадаадад хадгалсан нь одоо тодорхой болж байна. Үүнийг л үндэстний эсрэг гэмт хэрэг гэхээс өөр юуг үндэстний эсрэг хэрэг гэх билээ.
2018-04-03
Nam bus irgen:
Ashiggui geree hiij hohirol uchruulsan hulgaichuuddaa l hariutslaga toots. Ternees zogsoono butsaaj avna tsutslana gej muurulduhuu bolitsgoo. Urt shart deelt guai bitgii pop-rood tarhi ugaagaad baigaarai. Ene Mongold bolj baigaa avilgal heel hahuuli aldaa zavhralin ehleliig ta taviltssan shuu.
2018-04-03
Сайханбилэг:
Сайханбилэг бол урвагчдын гар хөл гөлөг
2018-04-03
зочин:
Энэ гэрээтэй холбоотой буюу УИХ-р баталсан 2 намын гишүүдтэй эхлээд нэг бүрчлэн хаиуцлага тооцож дахин сонгогдох эрхийг хүртэл авч хэлэлцэж болмоор. Ямарч байсан энэ гэрээг цаашид сайжруулах тал дээр ажиллах нь юу юунаас чухал. Гэрээг цуцлах муйхар шаадлага бол бутэшгүй мөрөөдөл.
2018-04-03
dsn:
iim ajild nuguu TUZ gedeg tomchuud yu harj hool iddeg yum bol?
2018-04-03
ИРГЭН:
Багабанди ганболд гээд байсан бил үү