Хоёр тэрбум ам.доллараас татгалздаг ТӨР-тэй байлаа
2018-04-05

Өнөөдөр сайн явахын тулд өнгөрсөнөө шүүмжлэлтэй харах тухай зөндөө гоё үг, сургаал айлдвар байдаг. Манай Оюутолгой дээр юу болоод өнгөрсөн, цаашид юуг нь засах тухайд энэхүү өнгөрсөн цаг үеэ шүүн харах сургаал утгаараа биеллээ олоод байх тул дахин Оюутолгойд харамслаа бичлээ.

 

Эргэн сөхье.

 

Н.Алтанхуяг гэж том фигур АН-д байлаа. Байлаа гэхийн учир нь, АН-д түүний  “Алтангадас” болж явсан 10 жилийн оргил улс төр нь 2014 онд Ерөнхий сайдаасаа түлхүүлж унасан тэр өдрөөс ерөнхийдөө бүдгэрсэн байдаг. Ингээд шударга бусын хонгилын тухай сануулаад хэсэг чимээгүй болсон. Түүнийг маш хичээсээр байхад унагасан гол түлхүүрийг тэрбээр ганц асуудал дээр зангидсан. Энэ нь тухайн үед Оюутолгойн татварын зөрүү дээр гараад байсан  2 тэрбум ам.долларыг цуцлах тулгалт.

 

 

Учир нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсны дараа Оюутолгой дээр хандах Монголын талын найрсаг байдал өөрчлөгдөж, хатуу шаардлагууд тавигдаж эхэлсэн. Мөн зөрүүлээд  Айвенхоу Майнз, Туркиз Хиллийн зүгээс ч ил уурхайн ажил дуусч, эхний зэсээ ачин ашгаа хүртэж  эхэлсэн боловч хоёр дахь далд уурхайн төслийг эхлүүлэхгүй гацаасан байдалтай харзнаж суусан.

 

Тэр үед валютын нөөцгүй, хямарсан эдийн засагтай Монголын Засгийн газар гаднаас 1.5 тэрбум ам.долларын Бондыг босгож ирээд байтал нөгөө талд нь Монголын талд өгөх ёстой 2 тэрбум ам.долларыг авахгүй байхаар шийдэх Оутолгойн тулгалт босч ирсэн байдаг. Үүнийг эсэргүүцэж дуугардаг эх оронч гишүүд МАН, АН -д байсныг олон тэмдэглэл, бичлэг харуулдаг. Хөөрхий манай гишүүд бүгдээрээ тийм муу муухай биш..Тэдэнд ч бас тодорхой дарамт барьцаа байсан тул кноп эсрэгээрээ дарагдаж байсан. .

 

Татварын болон бусад зөрүү дүнгээр нэхэгдсэн тэрбум, тэрбум ам.доллараас бултах нь хөрөнгө оруулагчдын  хүсэлт байсан ч Засгийн газарт ирэх дарамт тулгалтыг манай улстөрчдөд УИХ дотроос  явуулж байсан тухай хожим Н.Алтанхуяг дурссан байсан. Дубайд “сancel” болгосон 2 тэрбум ам.долларын асуудал үнэндээ жижигхэн эхлэл байсан ба явсаар Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, чих зөөлөнтэй, улайрсан гүйцэтгэгч Ч.Сайханбилэгийн гараар 6.5 тэрбум ам.доллар болсон үр дүнтэйгээр хэрэгжсэн байдаг.

 

Гадаадын улсуудаас 1.5 тэрбум ам.долларын өндөр хүүтэй  бондын зээл тавьчихаад байгаа улс 2 тэрбум ам.долларын татвар төлөөсөө өгмөөргүй байна гэсэн хөрөнгө оруулагчийн хүсэлтийг Ерөнхий сайд нь, Засгийн газар нь зөвшөөрсөн гэдэг нь гайхмаар. Энэ талаар сэтгүүлч Б.Мөнхбаясгалан ил хэлж, Ч.Сайханбилгээс Рио-гоос “юм” авцан юм уу гэж тулгаж асууж байв.

 

Жил бүр 800 сая долларын хүү төлөх 1.5 тэрбум ам.долларын бонд өр босгочихоод  хоёр тэрбум долларын авцаагаа зүгээр хаячихаад явдаг хөрөнгө оруулагчдадаа дэндүү хайртай шийдлийн Засгийн газар гэж байлаа. Гэтэл одоо ч биднийг хөрөнгө оруулагчдад хатуу ханддаг гэж шүүмжлэх өнгө аяс байна. 2008-2012 онуудад манай Засгийн газар зөвхөн Оюутолгойн хөрөнгө оруулагчдад зориулж гэнэтийн ашгийн 68 хувийн татвартаа хүчингүй болгож, орлох татвар гэгчийг баталж байлаа. Энэ нь 15 хувь хүртэл шатлан нэмэгдэх роялт татвар болж зөөлөрсөн байсан ч энэ дүнгээрээ ч төлөгдөөгүй гэж тухайн үеийн парламентийн гишүүд хэлж байгаа. Бид хөрөнгө оруулагчдад найрсаг хандаагүй байна гэж үү. Ийм байхад одоо ч Оюутолгойгоос болж тэр үеийн хөрөнгө оруулалт царцсан гэж тархи угаадаг хэвээрээ.

 

Ил уурхайн олборлолтоос олсон ашгаараа далд уурхайгаа санхүүжүүлнэ гэж баталсан гэрээ нэг л өдөр хувирч дахиад 8.8 тэрбум ам.доллар болтлоо өссөн байхад үүнийг нь Ч.Сайханбилэгийн  танхимын Сангийн яам хүлээн авч үг дуугүй зөвшөөрч баталгаажуулсан байдаг юм. Бид Рио-д онцгой сайн хандаагүй байна гэж үү.

 

Монголын санаачилгаар Монголын баялгийг барьцаалсан Рио энэ хүртэл  маш  олон татварын хөнгөлөлт зөвшилцөлийн ард гарч чадсан. Энэ хүртэл анхны  гэрээг улам дордуулж Монголд ашиггүй байдлыг баталгаажуулахад манай зарим улстөрчид хувь нэмрээ оруулаад байсны цаад суурь шалтгаан, далд сүлжээ холбоог бид одоо л ил болгох хэрэгтэй. Эндээс манай төрийн авлига хээл хахуулын буглаа шахагдаж эхлэх өчүүхэн найдлага төрж байгаа юм. Айж ичихггүй байгаа ганц Ч.Сайханбилэгээ зүхэж ялласнаар Оюутолгой ашигтай болчихгүй.

 

Үйл ажиллагааны зардлын хэтрэлт, 34 хувьдаа авсан зээл хүүгээ төлсөөр эцсийн дүндээ Оюутолгойгоос Эрдэнэтээс бага өчүүхэн буюу 5 хувь орчим цэвэр ашгийн татвар жилдээ нэг авах хүртлээ доошоо орчихоод байна. Үүний ард “надад айж ичих зүйл байхгүй” гэж далайн цаанаас мэдэгдэх улстөрчид минь үнэхээр, ичмээр  хөөрхийлэлтэй  байна.

 

 

Дубайд үнэндээ зөвхөн Оюутолгойг барьцаанд тавих тухай гэрээ баталсаны цаана 1.2 тэрбум ам.долларын төлбөрийг авахгүй байх гэрээнд  Монголын нэрийн өмнөөс Ч.Сайханбилэг гарын үсэг зурсан. Тэр үеийн их хурлын гишүүн Г.Уянгын хэлснээр Монгол Улсын 100 жилийн төсөвтэй тэнцэх ашиг өгөх ордоо барьцаанд тавьчихаад  ард нь цалин тавих 600 сая төгрөг  гуйгаад явж байсан Ерөнхий сайдын дүр зураг бол үнэхээр хөөрхийлөлтэй улсын нүүр царай.

 

Томоор харвал 45 сая тонн зэстэй,  7 гацууртыг нийлүүлсэнтэй тэнцэх 1800 тонн алттай ийм сайхан ордоо ашиглуулаад 9 жилийн дараа бид юутай сууж байна. 

 

Үнэндээ “Оюутолгой” гэдэг Монголын шаргал сайхан өрөм дотроосоо л өтөөд байсныг  эдүгээ олон баримт харуулж байгаа.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Mgl:
Heden mongo huulegch chenjuudiin medeld denduu orjee shunal mongo hyzgaar ugui nymka eh oron ireeduugee bodood er hun siig shalgaad huuliig deedeldg bolgood ogoochee oor itgeh hun ene uls orond alga
2018-04-06
Галт:
Гүй тэгээд бүгд л мэдээд байдаг тэгсэн хэрнээ юу ч хийхгүй байх нь л сонин юмдаа
2018-04-06
ingee l bolooshde toriin exemshild
2018-04-06
zochin:
Sanjdorj Batsvh metiin gadaadudad nohoi shig zvtgej eh ornoo hudaldsan nobshnuud dvvren bii
2018-04-05
Zochin:
Yavj yavj muu helegdeed baisan Altankhuyag l mongoloo bodson eh oronch erunhii said baij dee. Zohion baiguulaltaigaar tyyniig harluulj,unagaj. Daraa ni oyu tolgoin luivraa hiijdee.
2018-04-05
Зочин:
Эхний зурагт байгаа Санждорж гэдэг хүн бол Оюутолгойн дэд еөрөхийлөгч буюу Монголын Оюутолгойг гадныханд өгөх бүхий л бэлтгэлийг хангахад нохой мэт зүтгэсэн хүн дээ. Манай төр зүтгэлийг нь үнэлж гавьяат цолоор шагнасан. Иймэрхүү нөхөд Монгол олон бий. Гадныханд бүхий л амьдралаараа зүтгэж буй.
2018-04-05
Kkklk:
ENE BOL ELBEGDORJ, SAIHANBILEG NARIIN ULSAAS URVASAN TUHAI HUDULSHGUI BARIMT. ELBEG DOR YAHAARAA OYUTOLGOIGOOS HAUS BELGEND AVDAG. ANU -d EHNERT N YAAHAARAA SAY SAY DOLLARIIN HANDIV TSUGLUULJ UGDUG YUM BE
2018-04-05
bayarkhuu guai tanii khairt naiza elbegdorjiin OT-g khamgaalsan demjleg ikhdee:
Баярхүү та элбэгдорж найзаасаа ам асуугаач
2018-04-05
po:
ene buh geree.g 2namiin darga nar zowshiorch hiigdsen bilhoor tednees hariutslaga neheh n zuitei
2018-04-05
po:
shuud mongoloos hooj yvuulaach e japanchuud 5n tolgoi OT 2g ashiglay ashiga 50.50gj bhd uguu gd yvuulsan bha
2018-04-05
бид оюу толгойн гэрээг цуцлах ёстой:
БИД тэмцэх ёстой. ГЭРЭГ хүчингүй болгох ёстой. Яахаараа бид луйварчдад дарлуулах ёстой юм. ЭХЛЭЭД хуулийн байгууллагуудаа шударга хуульчдын гарт өгөх ёстой. Эсвэл М. Энхболдыг зайлуулснаар урагшлах боломжтой
2018-04-05
шууд шуухийн тогтоолгуй бууд
2018-04-05
ИРГЭН:
Одоо юу нь оройтох вэ, шууд 34 хувийг нь өөрт нь өгөөд гусайтал сайхан татвараа аваад сууж байгаач,
2018-04-05
zochin:
yasan hetsuu yum be Yo....
2018-04-05
гантулга:
мэдээж мөнгө аваад эх орноо худалдсан хэнд ойлгомжтой байгаа биздээ
2018-04-05
Ийм ЕС тай байсан улс яаж ернеес салах вэ тэгээд Улам ядууруулаад гаднын улсад очихдоо гуйлга гуйдаг шалгах хэрэгтэй
2018-04-05
Iim yum hiisnii tulee alah ch dutna. Olon hooson ulseglen, uvchtei huuhed, ajilgui zaluus, yaduural g.m.
2018-04-05
Баярхүү:
2 тэрбумыг авахыг болиулж нэмээд анхны гэрээний 4.4 тэрбум хөрөнгө оруулалтын үүргээс чөлөөлж,өөрсдөө баялгаа барьцаалж өр тавиад... арай л сэжигтэй найрсаг загнасан байна даа. Ийм гэрээг Монголдоо байгуулбал буудуулах байсан байх. Тэгээ л Дубай яввж дээ
2018-04-05
Зочин:
Авлига авсан нохдууд нэг юм бодно байгаа . Офшорын монгоо монголдоо оруулж ирэх, ашигт малтмал болон бусад туухий эдээ тушиглэн боловсруулах уйлдвэр барих, ядаж нэг гуур юм уу, сургууль барих гээд хийх юм ч уг нь их л байна даа. Санаачлагыг уг нь еронхийлогч маань эхэлбэл сайхандаа.
2018-04-05