Шүлхийгээ дарчихаад сэтгүүлчтэй шүүхдэлц, Б.БАТЗОРИГ сайд аа
2018-04-07

“Малын гоц халдварт өвчин малчдыг амьжиргааны эх үүсвэрээ бүрэн алдах хүртэл эрсдэлд хүргэж байна. Зөвхөн 2018 он гарсаар шүлхий өвчний улмаас 4700 гаруй толгой мал устгажээ. Өвчин дэгдэхээр вакцин хайдаг, хөрөнгө дайчилдаг, эцэст нь малчдынхаа малыг устгаж, ажлаа дуусгадаг арга барилаа өөрчлөх цаг болжээ. Өнгөрсөн онд УИХ-аас баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хэр хангагдсан, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын явц ямар байгаа талаар холбогдох Байнгын хорооноос Засгийн газрын мэдээ, тайланг сонсох хэрэгтэй”. 


Энэ бол өчигдөр УИХ-ын хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгийн нэг хэсэг. УИХ-ын даргын энэ үг өөрөө яах аргагүй байгаа олсон, хариуцлага нэхсэн чухал үг байв. Гэтэл дээрхтэй ижил утгатай нийтлэл бичсэн сэтгүүлчийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутаасан үйлдэл хэмээн үзэж Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасны дагуу хууль хяналтын байгууллагад хандана хэмээн айлгаж байв. Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн энэхүү аархалд баримтаар хариулъя.

 

 

Б.Батзоригийн аархалд барих тайлбар 1

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын албан вэб сайтад “2018 он гарсанаас хойш Дорноговь аймгийн долоо, Дундговь аймгийн найм, Булган аймгийн зургаа, Төв аймгийн гурав, Өмнөговь аймгийн хоёр, Сүхбаатар аймгийн гурав, Говьсүмбэр аймгийн нэг, Орхон аймгийн нэг, Дорнод аймгийн нэг, Хэнтий аймгийн нэг, Архангай аймгийн хоёр, Өвөрхангай аймгийн гурван сум зэрэг нийт 12 аймгийн 39 суманд малын гоц халдварт шүлхий бүртгэгдэж, нийт 538 өрхийн 6606 толгой мал шүлхий өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж үүнээс 4734 толгой малыг зориудын устгалд хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Эрдэнэ, Сайншанд, Хатанбулаг, Сайхандулаан, Хөвсгөл, Улаанбадрах, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Адаацаг, Булган аймгийн Булган, Бугат, Хишиг-Өндөр, Сайхан, Төв аймгийн Эрдэнэсант, Зуунмод, Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций, Дорнод аймгийн Чулуунхороот, Архангай аймгийн Хотонтын сум дамнасан голомт /Хотонт, Өгийнуур/, Өвөрхангай аймгийн Хархорин, Арвайхээр зэрэг нийт найман аймгийн 20 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Шүлхийн хөдлөл зүйд дурдсан аймгуудад гуравдугаар сарын 01-ний өдрөөс хойш өвчлөл үргэлжилж байна” гэжээ. Мэргэжлийн байгууллага нь өвчний голомт өргөн хүрээтэй байгааг, өнөөг хүртэл шүлхийн тархалт их байгааг дурдсан байна. Гэтэл салбар хариуцсан сайд нь “Би тэмцээд л байгаа” гэсэн хий хоосон үгээр тайлбар хийсэн шигээ сууж байх нь зөв үү. Яагаад үүнийг нь дөрөвдэхь засаглал болсон сэтгүүлч шүүмжилж, монгол малын  “эрүүл мэнд”-ийг түүнээс нэхэж болдоггүй юм. Тэр дундаа Монголын төр эдийн засгийг солонгоруулах зорилт тавьж, энэ хүрээндээ хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, мах болон махан бүтээгдэхүүнээ хилийн чинадад гаргах замаар боломж бололцоогоо дээшлүүлэх зорилт тавьчихаад байхад шүү. Харамсалтай нь, уг зорилтыг нь биелээсэй хэмээн хүсч, эдийн засаг нь солонгороосой гэсэндээ бичсэн сэтгүүлчийг Б.Батзориг сайд Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар айлган, дарамтлах зорилгоор албан бичиг бичүүлээд илгээж байх юм. 

 

Б.Батзоригийн аархалд барих ТАЙЛБАР 2

 

Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг аливааг хий хоосон хардлагаар бус бодит мэдээ мэдээлэл дээр үндэслэн бичдэг. Энэ ч үүргийнхээ хүрээнд дараагийн баримтыг хүргэе. Энэ бол Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж. Саулейн үг. Тэрбээр шүлхийтэй холбоотой сэтгүүлчийн асуултанд “Малчид сүүлийн үед шүлхийтэй малаа нуудаг болсон. Түүнээс гадна манай эмийн бүртгэлд байхгүй эм авчирч өөрсдөө дур мэдэн тарьдаг болоод байна. Ийм учраас энэ өвчин даамжраад байна. Энэ өвчин нь зөвхөн ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг үржлийн газрын ажил биш, төрийн байгууллага хамтаараа тэмцэх ёстой ажил. Тиймээс Зөрчлийн тухай хуульд малчдын хариуцлагын тухай заалтыг суулгаж өгөх хэрэгтэй байна. Түүнчлэн Хятад, Орос Улсын хилийн боомтоор автомашинууд чөлөөтэй нэвтэрч байна. Олон улсад бол тээврийн хэрэгслийг бүхэлд нь утдаг. Харин бид үүнийг өөрсдийн боломжоороо буюу дугуйг нь ариутгаж нэвтрүүлж байна. Ер нь манай хоёр хөршид ч гарсан хил дамнасан өвчин болоод байна. Учир нь манайд гарч байгаагүй хэв шинж илэрч байгаа” гэж хэвлэлд ярьжээ. Энэ нь шүлхийн тархалт өндөр байгаа, түүнийг хорьж дийлэхгүй байгаа нь үнэн гэдгийг нотолж байна. Дээр нь, малын өвчний үүсвэр голомтыг судалж, тэдгээрийг нь зөв оношлох замаар мал сүргээ хамгаалах үүрэг нь ХХААХҮ-ийн яамны ажил биш юм бол өөр аль яамны ажил юм. Энэ хариуцлагыг бид салбарын яамнаас нь нэхэхгүй юм бол өөрөөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас нэхэх үү. Иймд асуудлаа ойлгож, аархалаа, хийрхэлээ үзүүл Б.Батзориг сайд аа. 

 

Б.Батзоригийн аархалд барих ТАЙЛБАР 3

 

Дараагийн өгүүлэх жишээ ч тун тодорхой. Өнгөрсөн сарын 14-нд “Солонгос улс дахь монголчууд” фейсбүүк группт нэгэн залуу гааль дээр болж буй үйл явдлын талаар мэдээлжээ. О.Тэмүүлэн гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч “Солонгос руу зорчих нутаг нэгтнүүд минь ээ. Урьд шөнө “Korean Air”-ээр ирсэн 150 гаруй монголчуудыг бүгдэд нь номeр тараагаад гурван цаг гаруй дугаарлаж байгаад бүх хүний чeмодан савыг нэгд нэгэнгүй үзэж шалгаж байна. Шүлхийтэй холбоотой манайхныг шалгаж байна. Дээр нь хил зөрчигч гэсэн юман дээр гарын үсэг зуруулаад байх шиг байна. Хүмүүс утсаар яриад “Чиний захисан юмыг хураалгах нь ээ”, “Тэр боодолтой юманд чинь юу байсан юм?”, “Өлбөрч үхэх гэж байгаа биш дэмий юм авч ирсэн юм” гэх мэт яриа энэ тэндгүй. Ийм шалгалт ганц өнөөдөр биш байгаа бололтой. Тиймээс өөртөө болон өрөөлд төвөг учруулахгүй сайхан аялцгаагаарай” гэжээ. Энэ нийтлэлтэй хамт хамаг ачаагаа онгичуулж, хиам, лаазалсан хүнсээ хураалгасан оюутнуудын уйлсан, уурласан зургуудыг оруулсан байв. Өөрийн нутгийг өвчнөөс хамгаалж буй Солонгосын талыг буруутгах аргагүйн дээр ганц өвчин дарж чадахгүй иргэдээ харь газар лаазалсан хүнс хүртэл хураалгахдаа тултлаа доромжлуулж зогсоо нь хэний хариуцлага юм бэ. Уг шалгалтын цаад зорилго нь Монголд дэгдсэн шүлхийтэй холбоотой байсан гэдгийг гол нь зорчигчид хэлсэн. Өөрөөр хэлбэл, Монголын буюу Б.Батзориг сайд таны дарж чадаагүй шүлхий Монголыг битгий хэл Өмнөд Солонгосыг хүртэл айлгаж байна. 

 

Б.Батзоригийн аархалд барих тайлбар 4

 

Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны дарга Б.Болдбаатар “Манай аймгийн тухайд их онцлогтой. Төвийн бүсэд оршдог учраас нүүдэл, шилжилт хөдөлгөөн дайран өнгөрөх цэг болдог. Өөрөөр хэлбэл, эрсдэлд өртөмтгий. Малчид дуртай газраа нутаг сэлгэн замбараагүй буудаг. Өнгөрсөн зун ихэнх нутгаар зуншлага тааруу, гандуу байсан тул одоо 10 гаруй сумын малчид 500 орчим мянган малтайгаа зэргэлдээх аймгуудад өвөлжиж байна. Гэтэл тэр аймгуудад өдгөө шүлхий дэгдчихсэн байгаа. Малчид ийм эрсдэлтэй нөхцөлд буй. Гал унтраах төдий арга хэмжээ авах бус, үндэс сууриар нь тэмцэх хэрэгтэй” хэмээн ярьжээ. 


Сайд та бухимдаж суухаар Б.Болдбаатар даргыг үгийг унш. Та бүхний цаг аргацаасан, машины дугуй шүрших төдий ариутгасан болдог чинь ердөө л гал унтраах үйлдэл болсон гэдгийг энэ хүн хэлчихлээ. Бүр бодитой үнэн хэлсэн байна. Гол нь энэ бол нэг л үг, нэг л тайлбар. Энэ мэтчилэн болсон явдал, нотолгоог хэрэв бүгдийг нь хүргэх ёстой бол бид бүхэн сониныхоо зай талбайг хайрлахгүй бүгдийг нь нэг дор бичээд хүргэе. Орон нутгаас нь ч сурвалжлага бэлтгэхэд бэлэн байна. Яагаад гэвэл энэ нь нэг малчны, хоёр малчны асуудал биш юм. Монгол Улс махаа экспортолж, эдийн засгааа солонгоруулах эсэх тухай яриа юм. Тэр мөнгөөрөө улс орныхоо эдийн засгийг дэмжиж, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулах эсэх тухай асуудал юм.  Тэр дундаа шүлхий олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг. Хамгийн аюултай нь олон улсын худалдааны хорио цээртэй өвчин. Дам дамаа олон айлын амьдрал болоод улсын эдийн засагт хортой нөлөөгөө үзүүлэх нь тодорхой боллоо. Ийн бодит байдлаас харахад өвчилсөн малыг нь устгахаас илүүтэй төрийн зохион байгуулалтын ажил, хамгаалалт малчдад хэрэгтэй байна. Гэтэл энэ тухай сонинд нийтлэл гарахад нотлох баримтгүй нийтлэл бичиж нэр хүндэд халдаж байгаа тул Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасны дагуу хууль хяналтын байгууллагад хандана хэмээн сүр үзүүлэх нь хэр зохистой вэ. Шүлхий өвчин 12 аймагт тарсан  нь нотлох баримт биш юм уу. Тиймээс шүлхийгээ дарчихаад сэтгүүлчидтэй шүүхдэлц, Б.Батзориг сайд аа. 


Эс бөгөөс бид ч таны эсрэг шүүхдэх болно. Шүлхийг шүлс төдий цэвэрлэсэн болж аргацаасаар Монгол Улсын 12 аймгийн малчныг махаа ч борлуулах эрхгүй, малаа ч өсгөх чадамжгүй туйлдуулсны тань төлөө. Энэ бол таны сайдын албан тушаалаараа авсан хариуцлага учраас тэр ээ. 

 

Эх сурваж: Үндэсний шуудан сонин

Shuud.mn
Сонин хачин
Энэ эргүүгээр Сайд хийлгэдэг хүн байх уу? Бид ийм л ард түмэн. Баянзүрх дүүрэгт дуртай хүн нэг ч байхгүй энэ луйварчинд. Бас л луйвардаал гарсан. Нүгэл чинь нүдээрээ гарнаа чи
2018-04-09
иргэн:
Манай улс их онцлогтой улс шүү дээ.Малын гоц халдварт өвчин гарахаар сонин,телевизээр гараад ингэж бариад байна гээд нэг их юм хийсэн амьтан.Хөгжилтэй улс оронд бол хариуцлагаа хүлээгээд шууд л АЖЛАА өгдөг байхад.Тэгээд мал эмнэлгээ М.Энхболдын зоотехникч Ганхуягаар удирдуулахаар яаж явах вээ дээ.Энэ нөхөр бас болоогүйгээ АТГ-т данстай гэж байгаа.Нэг л ашиг сонирхол байна аа даа.Цаг хугацаа харуулна даа
2018-04-08
ХYНС, ХАА-н сайд,Нийслэлийн Засаг дарга хоер Улаанбаатарыг шулхийгээс хамгаалчих!!! Хотоос малтай иргэдийг холдуул!!! Нийслэлийг чинь тойроод шулхийн голом Улам боомилж байна!!! Сэтгуулчдийг намнахаар шулхийгээ Намна!!! Нэг нь малын доктор, негеедуул нь Нохойгоор занималдагч!!?!
2018-04-08
mal:
erguu dagz banhar tsarailaad hun shuukhed ogehteigee bas
2018-04-08
mongol:
Nooluuriin nootsoo meddeggui Said
2018-04-08
bold:
ene chini unuu junai guain gulug shuudee baahan chanargui suuts bosgood huvaaj idsen, er n shulhiig huuramch vaktsiinaar taraaj bgaa shuu , ter buu hel ulsad bgaa gants emiin uildveriig ymarch medleggui huuheneer udirduulah geed deedchuul zutgeed bgaagiin uchiriig oloh l heregteidee ter huviin co.daa ih yum hiideg gej bnlee.
2018-04-08
Дампуу эр сайд болчихдог мөн сонин шүү. Бөхийн өргөөний урд хэд хэдэн барилга бариулж олон ч хүний г чанаргүй барилгаар хулхидсандаа. Бариулсан барилгын хана нь салхинд яваад өгсөн шүү дээ. Хотын менежер Жунай тэрийГ НЬ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙЖ БИЛЭЭ.
2018-04-07
Ер нь бол вакцины ченжүүд л шүлхий тараадаг юм шүү дээ
2018-04-07
Гөвш гөвш:
Goyo heljee. Yag zev
2018-04-07
ШҮЛХИЙ ТАРХАХ САЙДАД ОГТ ХАМААГҮЙ АСУУДАЛ:
ХЭН ГУАЙ Ч САЙД БАЙСАН ШҮЛХИЙ ГЭДЭГ ӨВЧИН ГАРНА. ИХ ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРИН ЗУУНД АМЬДАРЧ БАЙНА. ГОВИЙН ГАНЦ АЙЛ, УУЛЫН МУХАРЫН НЭГ АЙЛ, ХУЖАА МОТОЦИКЛГҮЙ АЙЛ ГЭЖ БАЙХАА БОЛЬСОН ЦАГ ДОР ӨВЧИН БҮХЭН ГАРАХ ТАРХАХ ӨНДӨР МАГАЛДАЛТАЙ ЮМ
2018-04-07
Хармааны хулгайч царайтай энэ нөхөр сайд юм уу. Ийм ч сайд байх гэж
2018-04-07
Үхсэн нохойн жогорхой банхар батзоригийн сайд хийнэ гэж юу байхав дээ МАНгарууд л боловсон хүчин хомс бүхнийг авилгаар шийддэг арга барилаараа түрийний бөөсийг толгойд гаргаад байгаа болохоор энэ муу даварч байгаа юм
2018-04-07
зочин:
жинхэнэ тэнэг лойдор чинь чи юм биш үү тэгээд мэдэгдэхгүй гээд шүлхийтэй мах зараад эх орноо тэр чигээр дэлхийд дансгүй болгох уу тэнэгээ
2018-04-07
haha goy helsen
2018-04-07
zochin:
setguulchiig demjij bn, mash zuv, uneheer ene mal aj ahui chini suhurluu shuu, said guia nohoigoo ch medehgui bj mal medne gej yu bhav de, deer n bas gazar tarialan ch meddeg geh shig, mergejliin baiguullaguudiig n sain ajilluulach,, unen ug helsen hund yunda usurhuj shuuh tsagdaadaa hurne ve,
2018-04-07
зочин:
Их шудрага мэдээлэгч болж дөьчигнөхөд учир бий.Ярих ярихгүй юм гэж байдгийг хов жиьнээс өөрийг мэддэггүй сэтгүүлчид ойлгохгүй л дээ.Малын өьчин гарлаа гэж та нар дэлхийгээр нэг орилоод энэ нь монголд минь хир үр дүнтэй вэ гэдгийг та нар огт ойлгохгүй лойдорууд шүү дээ
2018-04-07
зочин:
жинхэнэ тэнэг лойдор чинь чи юм биш үү тэгээд мэдэгдэхгүй гээд шүлхийтэй мах зараад эх орноо тэр чигээр дэлхийд дансгүй болгох уу тэнэгээ
Зочин:
Эхлээд та хаана ямар сургууль төгссөн албан ёсны дипломаа харуулчаад шүүхдэлц сайд гуай.Танд сайд хийх боловсрол,ёс зүй байхгүй шүү
2018-04-07
Irgen:
Хөгийн дээрэлхүү, их зант. Энд тэндхийн үйлчилгээний ажилтнуудад тэр их зан, новшийн дээрэлхүү зангаа их гаргаж явдгын. Иймэрхүү юмнууд дээшээ гараад байхаар энэ улс орон яаж хөгжих вэ дэ. Үлгэр дууриалалгүй, олиггүй эр.
2018-04-07
zochin:
Setgvvlch nar bvtehgvie
2018-04-07
зочин:
Сэтгүүлчийг дэмжиж бна.Баянзүрхийг самарсан гэгдээд байгаа энэ батзориг одоо Монголын ХАА-г самархана уу, балтай билээ,Ерөнхий сайд аа.
2018-04-07