ШУУД: НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж эхэллээ
2018-04-09

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхийг НИТХ-ын дарга Д.Амарсайхан танилцууллаа.

 

 

  1. Нийслэлийн Нийтийн тээврийг хөгжүүлэх хөтөлбөр
  2. Үйлдвэр технологийн паркийн нэгжийг сонгон шалгаруулах журам батлах тухай
  3. Гүүрэн гарцын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ
  4. Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай
  5. Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээ
  6. НОСК-ийг өөрчлөн зохион байгуулах тухай
  7. Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай
  8. Түрээсийн төлбөрийн доод үнийг шинэчлэх тогтоох тухай
  9. Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчөөс хасах тухай
  10. Төрийн шагналт тодорхойлж, уламжлах тухай
  11. Шашны чиглэлээр ажилладаг зарим байгууллагын зөвшөөрлийг сунгах тухай
  12. НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэнэ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин