АН: С.Баярцогтод гишүүнчлэлээ сэргээх эрх бий
2018-04-11

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АН-аас хөөжээ гэх ташаа  мэдээлэлд АН тайлбар хийжээ. Уг тайлбарт:

 


"Нэгдүгээрт, Ардчилсан намын Улстөрийн зөвлөл "Сайханбилэгийг баривчилсан асуудлаар хуралдаагүй. 
Хоёрдугаарт, түүнийг буруутгаж асуудлыг хууль хяналтын байгуулагаас эцэслэн шалгаж дуусаагүй байхад энэ асуудлаар хуралдаж шийдвэр гаргах нь хэт эртэдсэн алхам болно. 


Ардчилсан намын зүгээс хувь хүн тухайн асуудалд буруутай эсэхээ өрөө хүлээн зөвшөөрсөн, эсхүл хуулийн байгууллагаас эцэслэн тогтоосон тохиолдолд улстөрийн ямар нэгэн арга хэмжээ авах эсэхээ шийддэг.


С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хассан асуудал дээр тухайн хүн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, зохих тайлбараа хуулийн байгууллагад гарган өгч, асуудлаа шийдвэрлүүлэх шатандаа явж буй. 


Тиймээс АН-ын Улстөрийн зөвлөл хуралдаж, нэгэнт хувь хүн офшор данстай холбоотой буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул уг асуудлаа эцэслэн шийдвэрлүүлэх хүртэл АН-ын гишүүнчлэлээс түр хасах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, намаас хөөх, гишүүнчлэлээс хасах нь хоёр өөр утга бүхий асуудал юм.


С.Баярцогтод уг асуудлаа шийдвэрлүүлсний дараа гишүүнчлэлээ эргүүлэн сэргээх бүрэн эрх нь бий.

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд тэр өөрөө ч, хууль шүүхийн байгууллагаас ч гэм буруутай гэдгийг нь тогтоогоогүй байна. 


Эдгээр болон бусад асуудал дээр Ардчилсан намын зүгээс аливаа асуудалд улс төрийн зорилгоор хандаж, гэм буруугийн асуудлыг хөндөхдөө намын харьяаллаар ялгаварлан хандаж буйг эсэргүүцэж байгаа. Тиймээс намын гишүүдээ шаардлагатай тохиолдолд улс төрийн дэмжлэг үзүүлж, асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг зохих байгууллагуудаас шаардах болно" гэжээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
зочин:
чухам ямар боловсролтой хүмүүс Ан-д саналаа өгдөг нь сонин.Ийм сэжгийн өмхий жорлонгийн төлөө саналаа өгчихөөд амар тайван сууж байгаа иргэдийг чухам хэн гэж тодорхойлвол зохистой вэ.Энэ сэжиг хүрэм гэмт хэрэгтнүүдийг эднээсээ доор ёс зүйтэй этгээдүүд л сонгож байж таарна.Тэгэхээр манай иргэд ямар түвшинд байгаа нь харагдана.Ямар ард түмэн байна яг тийм төр байдаг.
2018-04-11
Zochin:
Yasan ch tuilbargui humuus vee. Hor nairuulahaas uur yum alga daa.
2018-04-11
АН сөнж, гишүүд нь үхтүгэй
2018-04-11
Zochin:
Uls teriin iim tulhtai nam gej helehed hetsuu, sain uchir nachriig n oldoogui yuman deer yaran heedeg ny uneheer huneer bol hunshgui zagnasan.
2018-04-11
Alia salbadainuud boliosoi. Huuluu geel surjin medegdel hiigeed hed honood l oor medeelel uguh yum aa. Hudalchuud
2018-04-11