У.Хүрэлсүх: Экспортын бараа эргэлтээ нэмэгдүүлэхийг зорьж байна
2018-04-11
Гэрэл зургуудыг MPA.mn
Гэрэл зургуудыг MPA.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  БНХАУ-д хийж байгаа айлчлал өнөөдөр Монгол-Хятадын бизнес форумаар үргэлжлэв.

 

Монгол-Хятадын хоёр улс  өнөөдөр с тратегийн түншлэлийн харилцаатай.  Худалдаа, эдийн засгийн салбарт Хятад улс тэргүүлэг орон болсоор ирсэн. харилцаагаа тэргүүлэгч орон болсоор ирсэн юм. Манай улсаар 10 гаруй оюутан Хятад улсад суралцаж байгаа аж. Форумыг нээж МХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважав:

 

 

-БНХАУ Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын түнш байсаар байх болно. Энэ форумд Монголын талаас 299 бизнес эрхлэгчид оролцож байна. Энэ удаагийн форумаар хоёр улсын эдийн засаг худалдааны эргэлтийг өргөтгөхөд чухал үүрэг гүйцэтгэх юм. Монгол,  Хятад улсын компаниудын хоорондоо харилцааны шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна. Бизнес, хууль эрхзүйн орчин бүрдсэн байна. Харилцан ашигтай, хамтдаа хөгжихийг хүсье гэлээ.

 

Дараагаар нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Монгол, Хятад хоёр улс өнө эртнээс хаяа залган оршиж ирсэн. Манай хоёр улсын харилцаа сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бүхий л салбарт амжилттай хөгжиж, стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүрч байгаад Монголын тал сэтгэл хангалуун байдаг.

 

БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа амжилттай хөгжиж, манай улсын тэргүүлэх хэмжээнд хүрсэн бөгөөд манай Засгийн газрын зүгээс хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлж шинэ агуулгаар баяжуулахын төлөө ажиллаж байна. Улс төрийн түвшинд харилцан итгэлцэлтэй байж гэмээнэ эдийн засаг хөгжих суурь үндэс болно. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна.

Энэ удаагийн айлчлалын үеэр байгуулсан Засгийн газрын болон байгууллага хоорондын баримт бичгүүд болон өнөөдөр аж ахуйн нэгжийн хооронд байгуулах 20 гаруй гэрээ хэлцэл нь цаашид хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал хөдөлгүүр гэдэгт би эргэлзэхгүй байна. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа бэхжихэд та бүгдийн хүчин чармайлт туйлын чухал юм. Монгол Улс өнгөрсөн жилүүдэд бий болсон худалдаа,  эдийн засгийн хүндрэлийг үндсэндээ даван туулж, эдийн засгийн өсөлт рүү чиглэж байна. Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт  өнгөрсөн онд 5.2 хувьд хүрч, гадаад худалдааны эргэлт 27 хувиар өсч, валютын нөөц нэмэгдлээ. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд манай улсын эдийн засгийн өсөлтийг 2018-2020 онд 4-8 хувьд хүрнэ гэж тооцоолж байсан. Эдийн засгийн өсөлт нэмэгдсэн нь олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран ажилласантай салшгүй холбоотой.  Бид хятад улстай цаашид худалдааны эргэлтийг улам нэмэгдүүлэх, ингэхдээ манай экспорын барааны үйлдвэрлэлийг  нэмэгдүүлэхийг зорьж байна. Хөрөнгө оруулалтын тухайд байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нутагшуулахыг  зорьж байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдээс гадна Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Ханги, Тавантолгой-Цагаан бүс чиглэлийн автозам, Алтанбулаг-Замын Үүд чиглэлийн хурдны автозам, Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн УЦС, хөдөөа аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк, төвийн болон хангай бүсэд байгуулах “Шинэ хөдөө” төсөл, Улаанбаатар хотын дагуул хот байгуулах төсөл, махны үйлдвэрийн цогцолбор барих зэрэг төсөлд хятадын аж ахуй нэгжүүд, бизнесмэнүүдтэй хамтран ажиллах сонирхолтой байна.

 

Та бүхнийг алсын хараатай хамтран ажиллахыг уриалж байна гэлээ.

 

Форумд Монгол, хятадын 600 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо. Албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн форум болж, хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа хэмээн Бээжингээс манай сурвалжлагч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Visitor:
to this Stupid journalist, This topic is not totally understood for readers.
2018-04-12
ЭРКА:
Наад гарчиг аа, зайлуул.
2018-04-11
Тэнэг:
Экспортын бараа эргэлтээ зорьж байна гэж юу гэсэн үг бэ? Энэ ямар тэнэг сэтгүүлч бэ, засагт ийм сэтгүүлч байгаа бол үнэхээр юу гэж хэлэхэв дээ
2018-04-11