Роханжи гэр бүл Мьянмарт АМЖИЛТТАЙ иржээ
2018-04-16

Мьянмарын армийнхан өнгөрсөн оны наймдугаар сард шашны цөөнх гэгддэг Роханжи үндэстний амьдардаг Ражин мужид цэргийн ажиллагаа явуулсан юм. Уг цэргийн ажиллагааны улмаас 700 мянган роханжичууд төрсөн нутгаасаа дүрвэхэд хүрчээ.

 

 

Тэгвэл анхны Роханжи гэр бүл Мьянмарт аюулгүй ирж, өмнөх шигээ Ражин мужид амьдрахаар болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Гэр бүлийн таван гишүүн НҮБ-ын энхийг сахиулагчдын хамгаалалт дор Мьянмарын хилээр давсан гэнэ. “Тэд одоо аюулгүйгээр аж төрөх болно” хэмээн НҮБ мэдээлэв. Мьянмарын эрх баригчид гэр бүлийн гишүүн бүрт иргэний үнэмлэх олгожээ.

 

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Мьянмарын Дээд шүүх Роханжи иргэдийн аминд хүрсэн цэргийн долоон албан хаагчдад тус бүр нь 10 жилийн ялаар шийтгэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин