Хөвсгөл аймагт гарсан түймэр ассаар байна
2018-04-17

Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасгүй хуурайшилттай байгаа учраас ой хээрийн түймэр гарсаар байна. Тус аймгийн Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайтай Горхины эх Ухнатын даваанд энэ сарын 15-ны 20 цагийн үед гарсан ойн түймрийг унтрааж чадаагүй гурав дахь өдрөө асч байна. Түймрийн голомтонд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 хүн нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.

 

 

Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасгүй байна. Тиймээс түймрийн IV зэрэглэл буюу түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт Хөвсгөл аймгийн Мөрөн, орчмын бүс нутаг хамрагдаж байгаа бол Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Баянзүрх сум хамрагдаж байна.

 

Дөрөвдүгээр сар гарснаас хойш тус аймгийн хэмжээнд ой хээрийн түймэр 5 удаа гараад байна.

Shuud.mn
Сонин хачин