АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Бушийн эхнэр Барбара Буш 92 насандаа таалал төгссөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг мэдээллийг Бушийн гэр бүл баталжээ.
АНУ-ын Тэргүүн хатагтай Буш олон жилийн өмнөөс хүнд өвчнөөр шаналсан бөгөөд түүний эцсийг хүслийг нь гэр бүлийнхэн нь биелүүлж, сүүлчийн замд нь үдсэн байна.
Түүний хүү АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш “Миний ээж 92 насандаа таалал төгслөө. Ээж минь миний хамгийн сайн найз бас зөвлөгч байсан. Манай гэр бүл уйтгар гунигт автаад байна” хэмээн мэдэгджээ.
Барбара Буш сайн ханиас гадна гайхалтай улстөрч байсан хэмээн Эцэг Буш мэдэгдэж “Тэр минь нөхөр болон хүүгээ Ерөнхийлөгчийн тангараг өргөхөд нь хамт байсан анхны эмэгтэй” гэв.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |