ТООН ХЭЛЭЭР: Оюутны дотуур байр
2018-04-18

Монголын оюутны дотуур байрны багш нарын улсын IV зөвлөгөөн өнөөдөр болж байна. Анх 2011 онд зохион байгуулагдсан зөвлөгөөн хоёр жил тутамд болдог аж. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 45 дугаар тогтоолын 3.2.23 дугаар заалтад “Оюутны дотуур байрны хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлнэ” гэж тусгажээ. Уг заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагын оюутны дотуур байрны хүртээмжийг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийг БСШУС-ын сайдын тушаал гарган ажиллаж байна.

 

Оюутны дотуур байрны тухай тоон мэдээллийг хүргэж байна.

 

  • Их дээд сургуулийн 95 байгууллагаас 87 нь Улаанбаатар хотод, 8 нь хөдөө орон нутагт сургалт явуулж байна.

 

  • Нийт суралцагчдын 44.2 хувь буюу 69 513 оюутан Улаанбаатар хотын харьяалалтай, 55.8 хувь буюу 87,625 оюутан хөдөө орон нутгийн суралцагчид байна.

  •  

  • 2016-2017 оны хичээлийн жилд 12 590 оюутан дотуур байранд суухаар хүсэлт гаргаснаас 96.3 хувь буюу 12 374 нь дотуур байраар хангагдсан.

 

  • Дотуур байранд амьдарч байгаа суралцагчдын 90.5 хувь буюу 11,198 нь өөрийн сургуулийн, 9,5 хувь буюу 1176 оюутан бусад сургуулийн дотуур байранд сууж байна.

 

  • Нэг оюутны байранд дунджаар 250-450 оюутан амьдардаг.

 

  • Төрийн өмчийн их дээд сургуулиудад өөрийн эзэмшлийн оюутны дотуур байртай, харин төрийн бус өмчийн их дээд сургуулийн 50 гаруй хувь нь дотуур байргүй.

 

  • Сүүлийн жилүүдэд “Оюутны өргөө” 1, 2 дугаар цогцолбор байр, “Этүгэн” дээд сургуулийн оуютны байр, Хууль сахиулахын их сургуулийн, ХААИС-ийн 3-р байрууд шинээр ашиглалтад орсон.

 

  • Их дээд сургуулийн оюутны байрны 60 шахам хувь нь 1960 онд баригдсан. Өнөөгийн мөрдөгдөж байгаа “Оюутны дотуур байрны үйлчилгээний тухай” Монгол Улсын стандарт MNS586952008 нөхцөлийг хангаж чадахгүй байна.

Shuud.mn
Сонин хачин