Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам болно
2018-04-18

 

Монгол-БНХАУ-ын найрамдалт хамтын ажиллагааны 70 жилийн түүхэн ойн хүрээнд "Нэг бүс-Нэг зам" төслөөр "Гранд Чайна Спортс" компанийн нэрэмжит хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх сарын 29-31-нд Улаанбаатар хотноо болно.

 

Энэ наадамтай холбоотой зарим мэдээллийг өнөөдөр Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, "Гранд Чайна Спорт" компани, Монголын паралимпийн хорооны удирдлагууд өгөв.

 

Анхдугаар наадам спортын найман төрөлд 493 тамирчин 238 медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ наадмыг зохион байгуулснаар 2024 оны паралимпийн наадам, 2025 оны дифлимпийн наадам, 2023 онд болох тусгай олимпийн зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг бэлтгэхэд чиглэж байгаа гэж зохион байгуулагчид хэллээ.

Shuud.mn
Сонин хачин