Эгчийгээ хөнөөгөөд, гэрийг нь галдан шатаажээ
2018-04-23

 

Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах “Саруул" хотхонд өчигдөр /2018.04.23/ гал гарч, нэг хүн нас баржээ.

 

Тодруулбал энэ сарын 22-ны 00:01 Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч галын дуудлагын дагуу ажиллаж 20 минутын хугацаанд галыг унтраасан байна.

 

Галын улмаас тус байрны оршин суугч 27 настай эмэгтэй Э амиа алдсан байсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

 

Амиа алдсан Э-гийн төрсөн дүү болох 19 настай эрэгтэй Б нь найзынхаа хамтаар хувийн өш хонзонгоор эгчийнхээ амийг хохироож, хэргээ нуун дарагдуулах зорилгоор гэрийг нь галдан шатаагаад зугтсан гэх албан бус мэдээ байна.

 

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлэн цагдан хорьжээ. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Цаазын ялгүй Монгол
2018-04-23
Teneguud:
Malaas doloon dor uhan mutai yumnuud iim yum hij bga yum. Heterhii alaan hideentei kino uzej dee huurhii !!!
2018-04-23
Yanaa:
Orkuud ulam zerlegjij bnaa
2018-04-23