Чанаргүй шатахууны талаар мэдээлэл хийнэ
2018-04-24

Туушин зочид буудалд

08:30 цагт “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан эхэлнэ. Утас: 99007969, 86150069

 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарын хурлын зааланд

08:30 цагаас "ЗАЛИЛАХ" гэмт хэргийн оноогийн нохцол байдал, урьдчилан сэргийлэх арга замууд сэдэвт зөвлөгөөн эхэлнэ.  Утас 99019995, 99092458.

 

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд

11.00 цагт Дархлаажуулалтын 7 хоногт зориулсан өдөрлөг болно. Утас 99147724

 

Peace tower-ийн 1207 тоотод

12.00 цагт Улс төр менежментийн академийн байранд иргэний нийгмийн байгууллагууд хамтран "ИХ ЦААЗ"-ын төсөл боловсруулж дууссан талаар хэвлэлийн бага хурал хийнэ.Утас: 99772722, 99049323

 

MN-Мэдээллийн төвд


11.00 цагт Шүүгчдийн хууль бус үйлдэл, тэднийг Шүүхийн ёс зүйн хороонд өгөх асуудлаар иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

12.00 цагт “Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-өөс Монгол уяачдын улсын чуулганыг зохион байгуулах, Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, улсын баяр наадмаар монгол морьдыг уралдуулах болон морин уралдааны сонгомол төрлүүдийг хөгжүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

 

11:00 цагт  8214 хүүхдэд зөвшөөрөгдөөгүй шинэ вакцины туршилт явуулж байгаа талаар "Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл"-өөс мэдээлэл хийнэ.


11:30 цагт "Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо"-ноос чанаргүй шатахуун нийлүүлэгдэж байгаа талаар "дахиад 60 тэрбум" нэртэй хэвлэлийн хурал зарлалаа.

Shuud.mn
Сонин хачин