Ц.Цогзолмаа: Мэргэжлийн ур чадвар дутагдсанаас салбарын бодлого бүхэлдээ унасан
2018-04-24

 

Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Боловсрлоын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хуулийн төслөөр Аймаг нийслэлийн Засаг дарга, сум дүүргийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилдог байсныг өөрчилж, сум дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал  болгож байгаа юм.   Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Үндсэн хуульд “аймаг, нийслэл, сум, дүүрэг бол өөрийн удирдлага бүхий цогцолбор” гэж заасан. Тиймээс ч сургууль, цэцэрлэгийн удирдлагыг орон нутаг нь томилдог болсон. Гэтэл 2013 оноос аймаг, дүүрэг нь томилдог босоо удирдлагатай болсон. Орон нутгийн бие даасан байдлыг хангах, төвлөрлийг сааруулах чиглэлд өөрчлөлт хийнэ гэж МАН-ын сонгуулийн хөтөлбөрт заасан. Энэ чиглэлээр 9 хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг боловсруулан ажиллаж байна. Би Боловролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалж байна. ЕБС-ийн цэцэрлэгийн эрхлэгчийг сум, дүүргийн Засаг дарга нар зохицуулна. Ингэхдээ аймаг, нийслэлийн сонгон шалгаруулалтыг харгалздаг байх. Дүүргийн Засаг дарга сонгон шалгарлуулалтын дүнг үндэслэн Нийслэлийн боловсролын газрын саналаар томилдог байх” гэсэн өөрчлөлт оруулж байна гэлээ. Төвлөрлийг сааруулах, орон нутгийн бие даасан байдлыг хангах  нь чухал байгаа. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд таван жилийн нүүр үзсэн, харьцангуй тогтвортой байдаг. Сургуулийн захирлын сонгон шалгаруулалт хийхдээ тухайн сургуульд олон жил ажилласан багш нараас сонгох мерит тогтолцоо үйлчилж ирсэн. Харамсалтай нь 2013 оноос хууль өөрчлөгдсөнөөс тогтворгүй болсон гэлээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт хэллээ.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Боловсролын салбарын хуулийг цогцоор нь өөрчлөх хэрэгтэй. Энэ хуульд асуудал их байна” гэсэн бол гишүүн Ц.Гарамжав “Хуулийн төслийг дэмжиж байна. Өнөөдөр бид тойрог дээрээ ажиллаж байхад сургуулийн өмнөх боловсрол авч чадахгүй 3000 хүүхэд байна. Цэцэрлэгийн хангамжид асуудал их байна. “Бид өөрсдөө зах дээр очоод шинэ хүнсийг хоёр дахин бага үнээр авч болж байна. Нийслэлийн өмчийн газрын өгсөн өндөр үнэтэй, чанаргүй хүнсээр хангаж байна. Шим тэжээл байхгүй” гэж цэцэрлэгийн эрхлэгч нар хэлж байна. Ард иргэдэд хамгийн ойр ажилладаг хүмүүс бол цэцэрлэг, сургууль байдаг. Гэтэл улстөржсөн сургуулиуд байна шүү гэлээ.

 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:

 

-Би энэ хуулийн төсөлд Засгийн газрын тэмдэглэл яаж гарсныг танилцуулъя. Энэ хуулийн төслөөр төрийн албан хаагч, суралцагчдын эрх хөндөгдөж болзошгүй гэж үзсэн. Мөн төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэхдээ Засгийн газар тогтоодог. Томилгоон дээр гарсан гомдол хувь хүний чанартай байдаг. Орон нутгаас мэргэжлийн шаардлага хангаж байгаа хүнийг санал болгодог. Түүнийг нь мерит зарчмаар судлаад томилоход болно. Бүх зүйл мэргэжлийн түвшинд сайн болбол орон нутагт эрх мэдлийг нь шилжүүлэх асуудал тодорхой цаг хугацааны дараа шийдэгдэх асуудал.

 

УИХ-ын гишүүн А.Ундармаа:

 

-Боловсролын салбар хүнд байдалд байна. Бодлогын асуудлаа нэгдмэл байдлаар оруулж ирэх хэрэгтэй. Орон нутагт эрх мэдлийг нэмэгдүүлэхдээ нөхөөс тавьж байгаа маягаар хийх нь буруу. Хариуцсан яамнаас санал авах хэрэгтэй. Бага, дунд боловсролын чанарын асуудал зэрэг бодлогын асуудлыг ярих хэрэгтэй. Ерөнхий боловсролын хуульд хэзээ өөрчлөлт оруулах вэ?

 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:

 

-Мэргэжлийн ур чадвар, бодлого дутагдсанаас бүхэлдээ салбарын бодлого унасан. Дундаас нь томилгооны асуудыг авах биш үе шаттайгаар боловсролын хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй. Бага, дунд боловсрол, сургуулийн өмнөх боловсролын асуудлыг ярих хэрэгтэй. Сургалтын хөтөлбөрөөр яаманд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Бид хаврын чуулганы төгсөлд хуулиа өргөн барихаар ажиллаж байгаа. Төрийн албаны мерит зарчим гэдэг дээр бүх зүйл мэргэжлийн түвшинд шийдэгдсэн тохиолдолд хийх хэрэгтэй. Хувь хүний алдаатай холбоотой шүүх дээр асуудал явж байна.. “Үдийн цай” бол үнэхээр жижиг асуудал.  Би ажлаа аваад зургаан сар болж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл  солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, Нийслэлийн боловсролын газрын даргатай ойлголцохгүй байна. Мэргэжлийн шаардлага гэдэг зүйл мэргэжлийн түвшинд тавигдах ёстой.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төсөл дэмжигдсэнгүй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Өвгөн:
Арслангаар удирдуулсан илжигний армиас, илжгээр удирдуулсан арслангийн арми үр дүнтэй гэж хэдэн зуун жилийн өмнөөс ярьж ирсэн байлтай ... зарим аравтын дарга гээд байгаа нь ямар ч хүнгүй худлаа хэлээд байна даа ...
2018-04-24
иргэн:
Боловсролын яамыг мэргэжлийн хүмүүсээр солих хэрэгтэй.
2018-04-24
Багш:
Боловсролоор маруухан боловсролын сайд гэдэг чин Цогзолмаа Худлаа баахан ярьж өөрийгөө рекламдахаас өөрийг хийсэнгүй энэ хүн Харин ч урдах сайдууд чинь бүнд эрдмийн зэрэг цолтой эрдэмтэд байсан зарим нь аймгийн Засаг дарга УИХ-ын гишүүн байсан чадварлаг эрдэмтэд байсан шүү Энэ хүүхэн урдах хүмүүсээ юу ч хийгээгүй би хийх гэж байна гэсээр цагийг барж байна ш дээ Манай боловсролын яаман дээр болж бүтэж байгаа юм алгаа янз бүрийн мэргэжилгүй шахам ажилтнуудыг загнаж хараасан хүмүүсээр яамаа дүүргэж байга шүү
2018-04-24
ЗОЧИН:
http://www.shuud.mn/a/496081
2018-04-24
Сэтгэдэл устгадаа боль доо:
Сая оруулсан сэтгэгдэл устгагдсан байна
2018-04-24
Харин ч салбараа зөв харж байгаа шүү:
Батсуурь, Чулуунбаатар нартай харьцуулахын аргагүй салбараа зөв харж байгаа сайд шүү, гүйх нохойд баах нохой саад гэгчээр элдэв шантаажлагчидийг тоохын хэрэггүй, зоригтой ажиллах хэрэгтэй. Одоо манай нийгмийн аль ч салбарт реформын шинжтэй өөрчлөлт хийхийг нийгэм хүлээж байна. Ийм хүлээлт бий болсон цаг мөчид л зоригтой хөдлөх хэрэгтэй, зарим шантаажлагч, албан тушаал, тэндэр горилогчдод хуц гэж хэлээд урагш явах хэрэгтэй
2018-04-24
hi:
hovd avgai uuruu chadvargui bj
2018-04-24