“Цахим бодлогын түр хороо” байгуулах талаар хэлэлцэнэ
2018-04-25

УИХ дахь дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдана. 

 

 

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

 

Хэлэлцэх асуудал:

 

  • Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;

 

  • Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай;

 

  • Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайлан.

 

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

 

3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

 

Хэлэлцэх асуудал:

  • Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;

 

  • Өргөдлийн байнгын хорооны 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах.

 

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

 

  • “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнгийн талаархи асуудал танилцуулах тухай /Засгийн газар 2018.03.02-ны өдөр ирүүлсэн/;

 

  • Цөмийн энергийн комиссын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах /Цөмийн энергийн комиссын ажлын албанд/.
Shuud.mn
Сонин хачин