Болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэв
2018-04-25

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn


Энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд зарим газраар секундэд 14-16 метр,    28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

 

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

Shuud.mn
Сонин хачин