Дональд Трамп: Ким Чен Ун найрсаг, хүндэтгэлтэй болж буйд баяртай байна
2018-04-25

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тун удахгүй Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Унтай уулзахаар болсон билээ. Цагаан ордны тэргүүн уг уулзалтын талаарх сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариулт өгчээ.

 

 

-Түүхэндээ анх удаагаа АНУ болон Хойд Солонгосын тэргүүн нар уулзахаар болсон. Тийм ч учраас уг уулзалтыг олон улс “Түүхэн уулзалт” хэмээн нэрийдэж буй.

 

-Тийм ээ. Би өмнө нь амлаж байсан. “Заавал хоёр улсын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна” гэж.

 

-Уг уулзалт хоёр улсын дунд үүссэн таагүй уур амьсгалыг нэг мөсөн цэглэх үү.

 

-Найдаж байна. Гэхдээ цаг хугацаа бүгдийг харуулна.

 

-Саяхан Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун “Цөмийн зэвсгээсээ татгалзаж, олон улстай найрсаг харилцаатай байх болно” хэмээн мэдэгдсэн. Энэ талаар?

 

-Маш их талархаж байна. Түүний шийдвэрийг АНУ-аас гадна олон улс талархан хүлээн авсан.

 

-Та хоёр ирэх зургаадугаар сард уулзахаар төлөвлөж байгаа?

 

-Бид Хойд Солонгосын тэргүүнтэй ойрын хугацаанд уулзах хүсэлтээ Пхеньянд илэрхийлээд байгаа.  Хойд Солонгос ч гэсэн бидэнтэй ижилхэн бодолтой байгаа.

 

 

-Уулзалтыг урагшлуулах хүсэлтэй байна гэсэн үг үү?

 

-Мэдээж хэрэг. Энэхүү уулзалт үр дүнд хүрсэн цагт бидний дундах харилцаа илүү тайван болно. Нэг л зүйлийг хэлэхэд би Ким Чен Унтай уулзана. Энэхүү уулзалт ойрын хугацаанд болно.

 

-Ким Чен Уны бодлого их зөөлөрч байгаа. Тэрбээр анхны төрийн дээд хэмжээний айлчлалаа хүртэл хийсэн шүү дээ?

 

-Ким Чен Ун маш нээлттэй, найрсаг байгаад талархаж байна. Хойд Солонгос улс өмнө нь олон удаа амлалт өгч байсныг эргэн дурсах хэрэгтэй. Тэд амлалт өгсөн мөртлөө хэзээ ч биелүүлж байгаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар би тус улсад үзүүлэх шахалтаа үргэлжлүүлэх болно. Гэхдээ амлалтаа зөрчсөн тохиолдолд.

 

-Олон орны төрийн тэргүүн нар та хоёрын уулзалтыг амжилттай болоосой хэмээн хүсч байгаа?

 

-Тийм ээ. Өмнөд Солонгос, Япон, Франц гээд л олон оронд таатай мэдээ болсон. Санаа зовох хэрэггүй. Бид уулзах болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин