МИАТ-ийн хувьчлалын талаар мэдээлэл хийнэ
2018-04-26

МУИС-ийн Номын сангийн 5-р давхарт

09:00-13:00 цагт  Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон МУИС хамтран аж үйлдвэрийн өмчийн удирдлагын E-filing, IPOM Publish системийн нээлт, “Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологи, Инновацийн Менежмент” Үндэсний семинарыг зохион байгуулна.  Утас 99002019

 

ШУТИС-ийн номын сангийн 603 тоот

09.00-17.00 цагт Дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд маргааш их дээд сургуулиудад "Чанарын дотоод баталгаажуулалт" олон улсын "UNESCO IIEP" гэрчилгээ олгох сургалт болно. Утас: 8811-1046

 

Туушин зочид буудлын Сүлд танхимд

09.30 цагт  “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах уулзалт зөвлөгөөн болно. Утас.99115624, 99127866

 

Хангарьд ордонд

10:00 цагт НИТХ-ийн ээлжит хуралдаан болно. Утас:91110023

 

Монголбанкинд

10.30 цагт Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал болно.

 

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт МИАТ-ийн хувьчлалын асуудлаар тус компанийн ажилчид мэдээлэл хийнэ.

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт Оюутолгойн гэрээг дүгнэх ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир ажлын хэсгийн гишүүдээр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулахаар улайрч байгаа талаар ТББ-ууд хамтран мэдээлэл хийнэ.


11:30 цагт Монгол Улсад хөдөлмөрийн эрхийн асуудал хэрэгжихгүй байгаа талаар МСҮТ-ийн ажиллагсдын түр хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Баянхошууны Хөтлийн автобусны буудлын хажууд 3 давхар шар байшин

12.00 цагт Ачлалт хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын төв 2015 оноос түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд сайн санаат хувь хүмүүс байгууллагын дэмжлэгтэйгээр өөрийн гэсэн байртай болж нээлтээ хийнэ.  Утас 80111336,94049089

 

УДБЭТ-т 

14.00 цагт ДЭЛХИЙН БҮЖГИЙН ӨДӨР"т зориулсан тоглолт арга хэмжээ, УДБЭТ-ын 55 жилийн ойн арга хэмжээнд зориулсан "ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА" хурлын талаар мэдээлэл хийнэ.Утас 99024933 

 

Хүүхдийн Ордонд

14.00 цагт “НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-БИДНИЙ ТУРШЛАГА” хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас 91100461, 99049991

Shuud.mn
Сонин хачин