“Шөнөжингарав”-ыг зохион байгуулагчид цолоо хураалгах нь
2018-04-26

“Дүнжингарав-2018” хаврын бүсийн уралдааны соёолон насны морьдыг харуй бүрийд уралдааны замд гаргаж, шөнийн цагаар унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулсан хүмүүс эхнээсээ хариуцлагаа хүлээж байна. Түүхэндээ анх удаа шөнөөр уралдаан зохион байгуулсандаа Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн М.Энхболд өөрийн хүслээр суудлаасаа буусан.

 

 

Гэвч Засгийн газрын тогтоол шийдвэргүйгээр “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулж, 16 хүүхдийг бэртэж гэмтэхэд хүргэсэн хариуцлагыг бэлгэ тэмдэг болсон дарга суудлаасаа буусан төдийхнөөр өнгөрөөж болохгүй. Тиймээс Ерөнхийлөгч зарлиг гарган, тус уралдааныг гардан зохион байгуулсан хүмүүсийн цол тэмдгийг хураахаар болжээ. Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр “Саяхан Дүнжингарав уралдааныг Засгийн газрын тогтоолгүйгээр, хууль зөрчиж харанхуй шөнө зохион байгуулсан уяачдын холбооны удирдлагуудын цолыг хураах гэж байна. Дүнжингарав уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрсөн Уяачдын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Дагвадорж болон нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын тод манлай, алдарт уяач цолыг нь хураах зарлиг энэ долоо хоногт гарна” хэмээн ярьжээ. Дараа дараагийн удирдлага, уралдаан зохион байгуулагчдад сургамж болгох үүднээс ийм шийдвэр гаргаж буй аж.

 

Ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн хэмээн мэдэгдээд байсан уяачдын холбооны удирдлагуудад энэ гэнэтийн мэдээ биш биз. Тэд Засгийн газрын шийдвэргүйгээр том толгойлсон. Тэгээд зогсохгүй шөнийн цагаар морь уралдуулж, олон хүүхдийг морь, машинд дайруулах эрсдэлд оруулсан учраас хариуцлага хүлээх нь зүй ёсны асуудал. Харин ч хариуцлага хөнгөн байна.

 

Монголын улс төр, бизнесийн салбар алдарт уяачдаар дүүрэн. Мөнгөтэй бүхэн нь хурдан мориор аархаж, алдар нэрээ дуудуулах хүсэл шуналтай. Харин энэ шуналын ард ачааг нь үүрдэг уяач, унаач хүүхэд байдаг ч алдар нэр, гавьяа шагнал нь зөөлөн суудалд тухалсан дарга нарынх байдаг нь утгагүй. УИХ-ын даргаасаа эхлээд гишүүд нь, сайд, дарга нар нь алдарт уяач гуншинтай байдаг нь үнэндээ бол инээдтэй хэрэг. Хурдан морины уяа сойлгийг нь тааруулж, өвөл зунгүй морьдыг нь малладаг тэр хүмүүс нь гавьяа шагналыг нь авах ёстой. Тэдэнд алдарт, манлай уяач цол илүү зохицно. Харин парламентын танхимд суучихаад уяач нэрээр дуудуулж суух нь ичмээр. Тиймээс улстөрч, уяач хоёрыг ялгаж салгаж өгөөрэй, Ерөнхийлөгч өө. Төр өгсөн бол бас буцаагаад авах ч эрхтэй.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Huniu altan amitai zuirleh une baihgui...ene uyachid oorsdiihoo huug mori unuulj uralduulj baival taarna
2018-04-29
иргэн:
Өв уламжлал соёл түүхээ бид түүчээлэн авч явах нь маш зөв.Морин спорт уяачдын холбоо туйлшраад мөнгө бизнес,Миеэ Энхболдод тал засах зэрэг нь хэрээс хэтэрсэн.Ямарч зүйлийн жор нь ихэдхээрээ уламжлал ч биш шинэчлэлч биш болдог.Ер нь төрийн албан тушаалтан төрийн бус байгуулгын тэргүүн,ямар нэгэн алба хашдагыг болийлах хэрэгтэй.төрийн ажил хийнэ гэсэн бол тэрийгээ л хий.Монгол улсын ерөнхийлөгч жудо бөхийн холбооны тэргүүнээ Түвшинбаяр аваргад өгөх зэрэг зөв алхам хий.
2018-04-27
ЭРДЭНЭТИЙН ИЛЧЛЭГДЭЭГҮЙ ҮНЭН:-------------- http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00
2018-04-27
ЭРДЭНЭТИЙН ИЛЧЛЭГДЭЭГҮЙ ҮНЭН:--------------http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00
2018-04-27
Баатар:
Хариуцлага гэдгийг арай өөрөөр хардаг, бас хэрэгжүүлдэг болмоор байна. Ердөө нэг сэтэр төдийхөн зүйлийг хураах маягаар энэ төр засаг, хууль, хүчнийхэн ажиллаад байж болохгүйээ.
2018-04-26
Хүрэлсүхийн засгийн газар хариуцлага тооцдог болно гэж гарч ирээд чимээгүй. Харин Ерөнхийлөгч өөрийн эрх хэмжээндээ хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай.
2018-04-26
АЛДАРТ УЯАЧ ХҮЛЭЭЧ ЦОЛ ДИПЛООМ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ӨНДӨР ҮНЭЭР ХУДАЛДАЖ АВНА
2018-04-26
varane:
Дүнжингаравыг зохион байгуулахад М Энхболд мэдээгүй байна гэж юу байхав дээ. Зохион байгуулаад уралдуулчих би арын даана гээ биз.
2018-04-26
ЧАДВАЛ М.ЭНХБОЛДЫН ЦОЛЫГ Ч ХУРАА ААВЫН ХҮҮГ АЛАГ ҮЗЭЭД ЯАХАВ
2018-04-26
zochin:
zuv zuv gekhdee tsaad ezniig ni olokh kheregtei dee
2018-04-26
Zhochin:
Lhamsuren naadam zohion bguulj chadahgui bj yam udirdana gej bhgui hooj yavuul
2018-04-26
Uaych:
Enhboldiin tsoliig huraana bizdee.Huraalgah tsol gunshingui zohion baiguulaltssan hurgan bayachuudiig yahuu jishee ni ded said Lhamsureng saidaas ni multlah heregtei shudraga es gej bdag bol
2018-04-26
Ер нь эд нар цолоор яадгийн. Сар бүр цолны мөнгө гээд баахан мөнгө авдаг биз. "Манлай морины эзэн" л юм байгааз. Морь уядаг ч үгүй, мөнгөтэй морины эздэд цол өгдөгөө угаасаа болих хэрэгтэй.
2018-04-26
Yal onoo
2018-04-26
tom shiitgel:
Hehe inged boloo yu ... ed nar huraalgaad bud jargaj uhlee
2018-04-26