Сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлдөж 13 хүүхэд энджээ
2018-04-26

Энэтхэгийн хойд хэсгийн Уттар Прадеш мужид сургуулийн автобус, галт тэрэгтэй мөргөлдсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг ослын улмаас сургуулийн автобусанд зорчиж явсан 13 хүүхэд амиа алдсан гэнэ.

 

“Сургуулийн автобус жолоодлого алдаж, улмаар галт тэрэгтэй мөргөлдсөн байх магадлалтай” хэмээн албаныхан уламжлав.

 

Тус улсад гарч буй авто ослуудын дийлэнх нь стандарт бус замаар зорчих үедээ жолоодлогоо алдсан байдаг.

 

Автобусанд нийт хэдэн хүүхэд явж байсан нь тодорхойгүй бөгөөд аврах ажиллагаа үргэлжилсээр байна.

 

Эрх баригчид ослын шалтгааныг хурдан хугацаанд тодруулахыг албаныхан үүрэг болгож, улмаар хохирогчдын гэр бүлд нөхөн олговор олгохоо мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин