Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох хүрээг нэмэгдүүлэх төслийг хэлэлцэхийг дэмжив
2018-04-27

УИХ-ын чуулганы үдээс өмнө хуралдаан завсарлалаа. Үдээс өмнө хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

 

Мөн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх асуудалд гишүүд эсрэг, тэсрэг байр сууринаас хандаж байлаа. Уг хуулийн төслөөр хүүхдийн мөнгийг 80 хувьд олгохоор тусгасан. Одоо хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байгаа. Ерөнхийлөгч хүүхийн мөнгийг бүх хүүхдэд олгох төслийг УИХ-д мөн өргөн бариад байгаа юм. Гишүүд "Хүүхдийн мөнгө бол халамж биш. Гэр бүлд хамгийн шударгаар хүрч байгаа мөнгө. Хүүхдүүдийг ялгаж болохгүй. Засгийн газар бүх хүүхдэд мөнгө олгох төсөл өргөн барих хэрэгтэй" гэсэн саналыг хэлж байсан юм. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн 80 хувьд мөнгө олгох хэлэлцээр хийсэн" гэдгээ тайлбарлаж байлаа. 

 

Гишүүд уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаалчилсан Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олох төслийг хэлэлцэх юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин