Транспэрэнси интернэшнл: Монгол Улсын Авлигатай тэмцэх газар аюулд өртөөд байна
2018-04-27

-“Транспэрэнси Интернэшнл”-ийн Ерөнхий нарийн бичгийн газраас нийтлэв-

 

 

Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай холбогдон үүсээд байгаа асуудлаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь орчуулан нийтлэв. 

 

Саяхан Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулахыг завдсан алхам хийсэнтэй холбогдуулан “Транпэрэнси Интернэшнл” байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг улс орон даяарх авлигын эсрэг явуулж буй хүчин чармайлтыг нурааж, тус улсын хамгийн дээд түвшний хяналтын эсрэг аюул заналхийлэл хийхээ зогсоохыг шаардаж байна.

 

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын дарга Делиа Ферреира Рубио: Авлигын төсөөллийн индекс нь Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг үндэсний, бие даасан байгууллагуудын эрх мэдлийг хасахад ашиглах хэрэгсэл болох учиргүй

 

2007 онд үүсгэн байгуулагдсан Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын хуулийн дагуу улс орны хэмжээнд авлигын гэмт хэрэг мөрдөн шалгадаг. Гэвч төр, засгийн удирдлагуудын зүгээс Авлигатай тэмцэх газрыг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын “Авлигын төсөөллийн индекс”-т бага оноо авсанд буруутган улс төрийн дарамт шахалт үзүүлэх явдал ихэсч байна. “Монгол Улс тус индекст бага оноо авсан нь үндэсний хэмжээнд авлигын эсрэг хүчин чармайлтыг сулруулах биш нэмэгдүүлэх шаардлагатай байгаагийн илрэл юм. Авлигын төсөөллийн индекс нь Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг үндэсний, бие даасан байгууллагуудын эрх мэдлийг хасахад ашиглах хэрэгсэл болох учиргүй” гэж “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын дарга Делиа Ферреира Рубио үзэж байна. Хуулийн дагуу Авлигатай тэмцэх газрын дарга нь 6 жилийн хугацаатай томилогддог бөгөөд одоогийн даргын бүрэн эрх 2022 онд дуусгавар болох ёстой. Гэвч 2007 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Авлигатай тэмцэх газрын удирдлагыг гурван удаа сольсон бөгөөд нэг ч дарга бүрэн эрхийн хугацаагаа гүйцээгээгүй.

 

БИЕ ДААСАН АВЛИГЫН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГАТАЙ БАЙХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА

 

Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай адил сайн санхүүжилттэй бие даасан  байгууллага ажиллах нь авлигын эсрэг тэмцлийн хүчтэй зэвсэг юм. Гэвч ийм төрлийн байгууллага амжилттай ажиллахад шүүх болон хууль сахиулах систем зэрэг дотоодын төр, засгийн  байгууллагуудын дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Хамгийн чухал нь эдгээр байгууллагууд бие даасан, хараат бус байх эрхтэй бөгөөд Засгийн газрын гадна болон дотор байгаа авлигатай тэмцэхэд зориулагдсан хараат бус мөрдөгч нар ажиллаж байна гэсэн итгэл бий болгох ёстой юм. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон бусад ижил төстэй байгууллагууд авлигын томоохон хэргүүдэд холбогдох нь их.  Эдгээр байгууллагууд нь улс төрийн өргөн хүрээний харилцан зөвшилцлийн үр дүнд байгуулагддаг бөгөөд бүх оролцогч талууд авлигын эсрэг авч болох хамгийн том арга хэмжээ гэж үздэг. Харамсалтай нь ихэнх тохиолдолд эдгээр байгууллагууд эрх мэдэлтэй хүмүүсийг мөрдөн шалгаж эхэлмэгц улс төрийн төвөгтэй нөхцөл байдлын төвд орох нь бий.

 

МОНГОЛ УЛСЫН “АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС”-ИЙН ОНООГ ДҮГНЭХ НЬ

 

Энэ оны эхээр “Транспэрэнси Интернэшнл” байгууллага 180 улс орон, газар нутгийн нийтийн салбар дахь авлигын төсөөллийн түвшинг 0 (авлигатай ихтэй) -100 (маш цэвэр) оноогоор дүгнэсэн 2017 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг зарласан билээ. Монгол Улс нь энэ жил 36 оноотойгоор дүгнэгдсэн нь улс орны хэмжээнд авлига ноцтой асуудал болсныг харуулж байна. Энэхүү индекс нь засаглал ба бизнесийн судалгааны чиглэлээр мэргэшсэн бие даасан хүрээлэнгүүдийн 13 судалгаа, үнэлгээ болон шинжээчдийн санаа бодол, бизнес эрхлэгчдийн үнэлэлт дүгнэлтэд суурилдаг. Монгол Улсад өгсөн оноо нь 9 мэдээллийн эх сурвалжаас нэгтгэсэн дүн юм.

 

Монгол дахь “Транспэрэнси Интернэшнл”-ийн салбар нь энэхүү Авлигын төсөөллийн индексийн мэдээлэл цуглуулах болон оноо тооцох аль ч үе шатанд оролцоогүй. Берлинд төвтэй манай байгууллагын Ерөнхий нарийн бичгийн газар нь оноог аливаа гадны нөлөөгүй, хараат бусаар тооцоолдог бөгөөд оноо тооцох аргачлал нь улс төр ба намын аливаа нөлөөнд орохгүй байхаар зохион бүтээгдсэн.   

 

Харамсалтай нь Монгол Улсад сүүлийн үед гарч буй мэдээллүүд нь тус индексийн аргачлал, үр дүнгийн талаар буруу зураглал, ойлголт төрүүлж байна. Авлигын төсөөллийн индекс нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын муу үйл ажиллагааны үр дүн мэтээр шүүмжлэгдэж байна. Авлигын төсөөлийн индекс бол Авлигатай тэмцэх газар зэрэг аливаа улс орон дахь ямар нэг байгууллагын үйл ажиллагааг дүгнэхэд шаардлага хангахуйц хэрэгсэл биш юм. Харин үүний оронд тус индекс нь тухайн улс дахь авлигын ерөнхий төсөөллийг хардаг. Бодит байдал дээр бие даасан авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд гаднаас саад хийх гэж оролдвол тус Авлигын төсөөллийн индекст улам л муу оноо авахад хүргэнэ гэдгийг зориуд цохон сануулмаар байна.

 

Ази, номхон далайн орнууд болон Монгол Улсад авлигыг таслан зогсооё гэвэл төр, засгийн зүгээс авлигын эсрэг хууль журам, бодлогыг сайжруулах, авлигад автсан хувь хүмүүсийг шийтгэх, хариуцлагатай байдал шаардаж буй идэвхтэн зүтгэлтнүүдийг дэмжих,  авлигын үйлдлийг буруушаах ёстой.

 

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Shuud.mn
Сонин хачин
zochin:
manaix turtei tusgaar uls ene abgai meddeg bolox uu ard tumeen arai dendlee .................. tsaana chin
2018-05-02
kkkkkkkkkkk:
munchig xutsbaa durtai ni mongoliin turiin ajliig meddeg bolox ni ee mahaix tusgaar uls yanaa ................
2018-04-30
Zochin:
Transparency umuu? Mongolchuud bvr ijil xvistnvvdeer toroo jaj udirdaxaa zaalgax bolson uu? Arai dendnee...
2018-04-29
Зочин:
Монгол орон олон улсын хог цуглуулдаг газар болсон гэдгийн баталгааны нэг нь энэ авгай байна даа. Хятадын хог, солонгосын хаягдал хуучин хувцаснаас эхлүүлээд иймэрхүү хүн дүрстэнгүүд гээд монголд гаднын хог мөн ч их байна даа. Яөж цэвэрлэх вэ?
2018-04-28
ENE EMEE BURUU MEDEELELTEY YAWJI BAYNA , ENKHJARGAL DARGA NI KHUDLAA MEDEELEL UGUUD TOLGOYG NI ERGUULCHIKHSEN BAYNA,
2018-04-28
Mgl:
Mongol delhiid yalagdaj muuhai haragdaj ehellee. Bolovroltoi mglchuudchuud zikagiin esreg bg.
2018-04-28
Zochin:
Mongoliig awilgaar syiryyleh gesen gadnii sanaa bytehgyi bid uuriin tyrtei uls , jenger hutsaj baig Mongol awilgaas salna ,hygjinu.
2018-04-28
Монгол улсын дотоод хэрэгт бүү оролц, та нар захиалгаар ажилладаг гадны бууны ноход учраас хуцдаг газраа очиж хуц. Бид юугаа яахаа өөрсдөө шийдэе.
2018-04-27
АТГ- ынхан зөалөн сандалаасаа яагаад буучихгүй зүүгдээд байгаа юм бол оо. Их ашигтай газар юмаа даа
2018-04-27
зочин:
транспэрэнси интернэшнл+рио тинто
2018-04-27
Больж үз дээ:
Одоо больж болохгүй юм уу, Монголчууд өөрсдийн хэргээ өөрсдөө шийдмээр байна шүү
2018-04-27
ZOCHIN:
AVILGACHID TER DUNDAA ELBEGDORJ METIIN TCAGAANDAA GARCHIHSAN LUIVARCHID UDAHGUI OORIINH N EELJ IREH N GEHEES US N BOSCH BNADAA.AVILGATAI TEMTCDEG DARGIIG N SOLIH GEED BNA GEJ OLIHGUI YU.MONGOL IRGED ITGELTEI SHUDARGA DARGIIG OLOOD TAVICHIH UHAANII TENHEE ONOODORTOO BGAASHUU.
2018-04-27
ene awgayd enkhjargal ni khudlaa medeelel uguud tolgoyg ni erguulchikheji dee , tuunees bish manayd awilga uguy bolji baygaa gesen medeeleltey baymaarguy yum
2018-04-27
Үнэн л байна шүү дээ. М.Энхболд тэргүүтэй 60 тэрбум газрын наймаа авилга зэргийг шийтгэж чадахгүй байгаа юм чинь үнэн л байна.
2018-04-27
Энэ авгай чинь шимийн архи уучихсан үедээ дэмийрсэн байхаадаа
2018-04-27
enend yamar hamaa bnaa holoo ochij huts. ene chin mongol ulsiin dotood asuudal. esgii hiih gazar nohoi hereggui avilgachdiig barihad chamaar dutahgui
2018-04-27
Авилгын индексээрээ хойшоо ухраад байгааг тэгээд юу гэж ойлгох вэ? АТГ сайн ажилласан гэж дүгнээд байгаа юм уу.
2018-04-27
Монголын бух байгууллага гаднын хараат болчихсон юм байх даа
2018-04-27