"Хөшигийн хөндий"-н олон улсын нисэх онгоцны буудлыг барих зардал дахин нэмэгдэхгүй
2018-04-27

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал барих барилгын явцын талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гишүүний асуулгад хариуллаа. Нисэх онгоцны буудлын барилгын засварын явц 98.9 хувьтай яваа аж. Анх 240 сая ам.долларын өртгөөр баригдах байсан тус нисэх онгоцны буудлын өртөг явцын дунд 640 сая болтлоо өссөн байна. Анхны нислэгийг энэ оны 11 дүгээр сард хийхээр төлөвлөж байгаа юм байна. Дараагаар нь гишүүдийн асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

 

-Энэ нисэх онгоцны буудал барих төсөв яагаад нэмэгдэв. Энэ буудал ашиглалтад орсноор нислэгийн үнэ нэмэгдэнэ гэж байна. Яагаад үнэ өсөх болов. 

 

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ:

 

-Үе үеийн Засгийн газрын үед энэ асуудал хөндөгдөж ирсэн. Бидний анхны гаргасан ТЭЗҮ 2006 онд гарсан байдаг. Барилгын явцад үнэ өссөн. Засгийн газрын хоорондын хэлэлцээр, хяналт шалгалт, судалгааны үндсэн дээр үнийг өсгөсөн байна лээ. Монгол-Японы тал хамтарч эзэмших Засгийн газрын тогтоол гарсан юм билээ. 30 гаруй жилийн хугацаанд хамтарч эзэмших явцдаа төлбөрөө төлнө. "МИАТ"-ийн хувьд хүндрэл байгаа. Энэ компанийг хөл дээр нь босгож, ажиллах бололцоог нь нээхийн тулд 49 хувь хүртэл хувьчлах ёстой. Одоогоор асуудал түүхийгээрээ байна. 

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Нисэх онгоцны буудал барих төсвийг яагаад нэмсэн бэ? Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг дахин барих уу? 

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

 

-Би 2012 он хүртэлхийг мэднэ. Дараагаар нь мөн нэлээн ажлууд хийгдсэнийг сонсож байсан. Ажил авсны дараагаар үзэж танилцна. Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу явж байна. Тэр дундаа олон улсын жишгээр баригдсан нисэх онгоцны буудал. Япончууд өөрсдөө хянасан. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин