Олон улсын шинжээчид Пхеньяны цөмийн талбайтай танилцана
2018-04-30

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод удаагүй байгаа Майк Помпео энэ сарын 18-нд Хойд Солонгос улсад айлчилж, тус улсын залуу удирдагч Ким Чен Унтай уулзсан билээ.

 

Цагаан ордон өнгөрсөн баасан гаригт Пхеньнд болсон уулзалтын үеэр авахуулсан гэрэл зургийг нийтийн хүтээл болгосон юм.

 

Тэгвэл нууц айлчлалынхаа талаар Майк Помпео “Бодит боломж” хэмээн хэлжээ.

 

Ким Чен Ун шат дараатай алхмуудыг хийж, цөмийн хөтөлбөрөөсөө салахаа олон улсад мэдэгдээд байгаа. “АНУ буцалтгүй алхам хийснээр Хойд Солонгос бүрэн цөмийн хөтөлбөрөөсөө сална” хэмээн Майк Помпео онцлов.

 

Уулзалтын үр сайн байсан учир Ким Чен Ун Хойд Солонгос улсад олон улсын шинжээчид хөл тавихыг зөвшөөрсөн байна.

 

Олон улсын шинжээчид ирэх тавдугаар сард Пхеньянд очиж, улмаар цөмийн хөтөлбөр явагддаг талбайтай танилцахаар болжээ.

 

 Ким Чен Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзсан бол тун удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар тохиролцоод буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин