Үндэсний бичиг үсгээрээ БАХАРХАХ өдрүүд эхэллээ
2018-05-04
Гэрэл зургуудыг MPA.mn

 

БСШУСЯ, Соёл урлагийн газраас зохион байгуулж буй “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ өнөөдөр улс орон даяар эхэллээ.

 

Жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2003 онд гарсан. Үүнээс хойш “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлал тогтож, жил ирэх тусам өргөжсөөр 15 дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ юм.

 

“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээний хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаарх эрдэм шинжилгээний хурал, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэн, уншигч, эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулах юм.

 

 

Тухайлбал Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаарх эрдэм шинжилгээний хурлууд, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд, уншигч, эрдэмтэдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах төрөл бүрийн арга хэмжээг аймаг, нийслэлийн номын сан, их дээд сургууль, ЕБС зэрэг боловсрол, соёлын байгууллагууд хамтран өргөнөөр зохион байгуулах аж.


Үндэсний монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор үндэсний бичиг соёлын уралдаан, монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах уралдаан, сургалтуудыг орон даяар явуулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин