Мао Зэдуны ач хүү АМИА АЛДААГҮЙ
2018-05-07

БНХАУ-ын удирдагч асан Мао Зэдуны ач хүү, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хошууч генерал Мао Шинью гэгчийг өнгөрсөн сард Хойд Солонгост болсон авто ослын үеэр амиа алдсан байх магадлалтай хэмээн барууны хэвлэлүүд мэдээлж байсан юм.

 

 

Тэгвэл Мао Зэдуны ач хүү эсэн мэнд байгаа талаар албаныхан мэдээлэв. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт Бээжин хотноо очиж, албаны хүмүүстэй уулзсан байна.  Уг уулзалтыг батлах гэрэл зургийг “Синьхуа” агентлаг цахим сайтдаа нийтэлжээ.

 

 

Хойд Солонгост өнгөрсөн сард жуулчдыг тээвэрлэн явж байсан автобус осолдсон билээ. Ослоор Хятадын 32 иргэн амиа алдсан бөгөөд хохирогчдын гэр бүлд Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун эмгэнэл илэрхийлсэн юм.

 

Автобусанд зорчиж байсан жуулчдын ихэнх нь Солонгосын дайнд оролцсон иргэдийн гэр бүл байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин