Монголчуудын зорчиж явсан  автобус дахин шатжээ
2018-05-07

 

 

БНХАУ-ын Эрээнээс Бээжин хотын чиглэлд зорчиж явсан хот хоорондын автобус энэ сарын 4-ны өдөр 23.00 цагийн орчимд шатжээ. Уг автобусанд Монгол Улсын 36 иргэн зорчиж явсан болохыг албаны эх сурвалж мэдээллээ.


Тус автобус БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотоос 30 км-ийн зайд орших орон нутгийн хурдны зам дээр шатсан аж. Автобусанд зорчиж явсан иргэд гэмтэж бэртээгүй байна.  Галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа аж.  ЭСЯ-ны зүгээс уг автобусанд зорчиж явсан Монгол Улсын иргэдийн хохирлыг яаралтай барагдуулахаар Хятадын талын холбогдох тээврийн компанитай хамтран ажиллаж байгаа юм байна.


Өмнө нь 2016 онд мөн БНХАУ-ын Бээжингээс Эрээн хотын чиглэлд зорчиж явсан автобус замдаа осолдон шатсан хэрэг гарч байсан. Тус автобусанд 37 Монгол иргэн зорчиж явсан бөгөөд ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй. Гэвч иргэдийн ачаа, бичиг баримт галд өртсөн бөгөөд тухайн тээврийн болон даатгалын компани нь иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр удаашралтай ажиллаж, чирэгдэл учруулсан тухай тус автобусанд зорчиж явсан иргэн хэлж байсан.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өмхий хятадууд эрээний хэдэн 69 д томорч байхаар ямбий автобуснуудаа шалгахад яадаг байнаа
2018-08-25
huzaagiin hog teez umuusiig huuran zarz jvdag naimaachadiin hohi
2018-08-25