Бяцхан ханхүүгийн гэрэл зургийг дэлгэв
2018-05-07

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъям, гүнж Кейт Миддлтон нар өнгөрсөн сарын 23-нд гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ.

 

 

Ханхүү бяцхан хүүдээ Луйз Артур Чарльз гэх нэрийг хайрласан юм.

 

Тэгвэл Хатан хааны ордон бяцхан ханхүүгийн хоёр гэрэл зургийг албан ёсны твиттер хуудастаа байршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Эхний зураг дээр ханхүү Луйз ганцаараа байгаа бол хоёр дахь зураг дээр тэрбээр эгч Шарлотте гүнжтэй хамт авахуулсан байна.

 

Шарлотте гүнж энэ сарын 2-нд гурван нас хүрсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин