В.Путин Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж байна
2018-05-07

ОХУ-д өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан билээ.

 

 

Кремлийн тэргүүний төлөө найман нэр дэвшигч өрсөлдсөн юм.

 

Бие даан нэр дэвшсэн өнөөгийн Ерөнхийлөгч В.Путин нийт сонгогчдын 76.8 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.

 

В.Путин анх 2000 онд  Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 2004 онд улиран сонгогдсон юм. 

 

2008-2012 оны хооронд Ерөнхий сайдаар ажиллаж, 2012 онд гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон түүхтэй. Тэрбээр гурав дахь удаагаа сонгогдох үедээ Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, улмаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгоно сунгасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин