Ц.Нямдорж: УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, заналхийлж байна
2018-05-08

 

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хүсэлт танилцууллаа.

 

Уг шийдвэрт С.Зоригийн амийг хөнөөсөнтэй холбоотой эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар ОУПХ-нд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хөндсөн аж. Эдгээр асуудал нь хяналт, шалгалтын чиглэлээр Байнгын хорооноос байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн. Түүнчлэн ОУПХ-ноос ирүүлсэн бичигт парламентынхаа дэргэд “Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуулах асуудлыг тусгасан байна. энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөнө. Иймд дээрх чиглэлээр судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлаас байгуулах, эсхүл уг асуудлаар Улсын Их Хурлын дэргэд түр хороо байгуулан ажиллуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн болохыг Х.Нямбаатар гишүүн танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцох, нөхцөл байдалтай танилцах, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх уулзалтыг Байнгын хорооны түвшинд хийх шаардлага үүсээд байна. “Нууц” гээд парламентад үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж тавьж байна.

 

УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна, заналхийлж байна. Дээрх хэргийн өмгөөлөгч нь үг дуугарч чаддаггүй, яллагч нь “нууц” гээд байсан материалуудаа хэвлэлийн байгууллагад дэлгээд нэг талын тайлбар хийгээд сууж байна. Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоо нурж байгаагийн илрэл гэж би хувьдаа харж байна. Хууль хяналтын байгууллагатай УИХ-ыг төлөөлөн харилцдаг ганц Байнгын хороо нь Хуульзүй. Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаатай холбоотой асуудал ноцтой хөндөгдөөд байгаа энэ нөхцөлд Хууль зүйн байнгын хороо байдлыг тодруулж, байр сууриа нэгтгэн, төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүний хувиар төдийгүй Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар хэлье хэмээлээ. 

 

 

Байнгын хорооны гишүүд эхний удаад уг асуудлаар УИХ-ын ишүүдийн санал солилцох уулзалтыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bitgii dandaa bulter,chamd ene chergiig ilruulech setgel zui er baichgui,chezeenii chutgan uimuulegch ,yaaj onoodriig churtel tord ajillaj chadaj bna?,ug n bol oort chin erch medel alban tuchaal,mongo bugl baidagdaa Nymdorjoo!!
2018-05-09
zochin:
ene yasan davarsan parlamentiin holboo gegch baiguullaga ve, yu yu gej hutsaj bnaa, manai uls tusgaar uls munuu?
2018-05-08
za:
ene yamar aimaar hereg ve
2018-05-08
иргэн:
Сүржигнээд л Нямдорж, хуулийн байгууллагын ажилд битгий хутгалдаж нөлөөлөх гээд бай. Чи энэ хэргийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа.
2018-05-08
бас энэ тv ийн солонгос киног
2018-05-08
Санал байна аргаа барлаа:
Монгол Улсын ерөнхийлөгч Х.БАТТУЛГА, Улсын Их хурлын дарга М.ЭНХБОЛД, Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ, Монгол Улсын Үндсэн хуулийн гишүүд, УИХ-ын гишүүд, Хууль зүйн байнгын хорооны гишүүдээ та бүхнээс энэ цахим орчин ялангуяа энэ FACEBOOK гэдэг нэг юмыг бүр хаадаггүй юмаа гэхэд ид ажил хийдэг 4-р сарын 15-с 10-р сарын 15 хүртэл хааж өгч туслаач яг эд ажлын үед ажлаа хийхгүй элдэв балаа юмаар толгойгоо дүүргээд сүүлдээ тэр нь гэр бүл үр хүүхдэд муугаар нөлөөлж эхэллээ. Би хоцрогдсон байж харин хойч ирээдүй минь энэ балаа болсон болоогүй элдэв хов живэнд унаж үхмээргүй байна. Оюуны хоосрол тураалд МОНГОЛ живж үхэхэд ойрхон боллоо.
2018-05-08
бас энэ тv ийн солонгос киног