Спортын мастер Г.Энэрэл хүрэл медаль хүртэв
2018-05-10

 

Тайландын нийслэл Бангкок хотод хүндийг өргөлтийн Тайландын хатан хааны нэрэмжит цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээн болж байна.

 

Тэмцээний эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд спортын мастер Гомбосүрэнгийн Энэрэл оролцож хүрэл медаль хүртжээ. Г.Энэрэл 91 кг-ыг өргөснөөр медалийн болзол хангасан бол түүний жинд АНУ-ын тамирчин түрүүлсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин