Эрүүл мэндийн салбарынхан Сүхбаатарын талбайд суулт хийнэ
2018-05-11

Сүхбаатарын талбайд

09.00-10.00 цагт Эрүүл мэндийн салбарт шудрага үнэлэмж тогтоохыг шаардсан АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ болно. Утас 99733431

 

МУИС-ийн номын сангийн байрны 502 тоотод

11.00 цагт ОХУ, Энэтхэг, Англи, Бангладеш, Монгол улсын их дээд сургуулийн эрдэмтэд, судлаачдын оролцсон “Нягтлан бодох бүртгэл, аудит ба үнэлгээ“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

 

МУИС-ийн Төв номын санд


09.00-18.00 цагт "Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2018" эш-онол практикийн бага хурал болно. Утас: 88013503

 

Туушин зочид буудлын 5 давхарт

09.00 цагт “Төсвийн шууд захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь” сэдэвт зөвлөгөөний нээлт болно.

 

MN-Мэдээллийн төвд


11.00 цагт  Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбооноос хумс, сормуус урлалын олон улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

 

Тусгаар тогтнолын талбайд

11.00 цагт Нийслэлийн хороодын дунд Гамшгаас хамгаалах буухиа тэмцээн болно. Холбоо барих утас 88033263

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 


12:30 цагт Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл дор 2018 оны тавдугаар сарын 18-27-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотноо зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. 

 

13.00 цагт “Бид нэг гэр бүл” өдөрлөг Гэрлэх ёслолын ордонд зохион байгуулагдана.


15.00 цагт Вьетнам улсын Ханой хотын Намын хорооны дарга ноён Дао Дык Тоан Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуультай танилцана.


20.00 цагт “Гэрэлт гудамж”-ны нээлтийн үйл ажиллагаа болно. 325044, 88080750, 91113191

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ЭНЭ БАЙДАЛД ОРУУЛСАН ХУЛГААЧДЫГ БАРИХ ХЭРЭГТЭЙ ЦӨӨХӨН ХЭДЭН БАЯЧУУДАА ГЭЖ
2018-05-11
Emnelgin ajilchda demjij bga shu
2018-05-11