Ким Чен Ун цөмийн хөтөлбөрөө зогсоох өдрөө ЗАРЛАЛАА
2018-05-14

Хойд Солонгос улс олон улсыг заналхийлээд буй цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахаар болж, шат дараатай алхмуудыг хийж буй билээ.

 

 

Тэгвэл Пхеньян албан ёсоор цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах өдрийг зарласан талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг уламжлав.

 

Хойд Солонгос улс түүхэндээ зургаан удаа цөмийн туршилт хийсэн юм.  Тус мэдээллийн агентлаг “2018 оны тавдугаар сарын 22-25 өдрүүдэд олон улсын ажиглагчдын хяналт дор цөмийн туршилтыг зогсоох гэж байна” гэж мэдээлжээ.

 

Сөүлийн тал өнгөрөгч сард “Удирдагч Ким Чен Ун олон улсад амласан ёсоороо ирэх тавдугаар сардаа багтаан цөмийн туршилтаасаа татгалзахаар болсон” хэмээн мэдээлсэн юм.

 

Ким Чен Ун амлалтынхаа хүрээнд олон улсын шинжээчдийг Пхеньян дахь цөмийн туршилтын талбайд нэвтэрч, хаалтгүйгээр танилцахыг зөвшөөрсөн байна.

 

Тэрбээр ирэх сарын 12-нд Сингапур улсад олон жилийн өмнөөс дайсагнасан харилцаатай байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай биечлэн уулзах билээ.

 

Пхеньян өнгөрсөн есдүгээр сард  зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн бөгөөд энэ үеэр тус туршилтын талбайн зарим хэсэг нурсан хэмээн олон улсын ажиглагчид мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин