Ж.Мөнхбат: Зодолдсон гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл
2018-05-14

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар хоорондоо зодолдсон гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд шуугиан дэгдээсэн. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уг мэдээллийг ор үндэсгүй хэмээн үгүйсгэлээ. Тэрбээр:

 

-Миний бие өнгөрсөн долоо хоногт чөлөө авч гадаадад яваад өчигдөр ирсэн. Энэ хооронд намайг Н.Номтойбаяртай зодолдож, нүүр нүдээ цөм цохиулсан гэсэн мэдээлэл цацагдсан байна лээ. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Бие биенээ зодолдсон  зүйл байхгүй. Мэдээлсэн сэтгүүлч нь баталгаажаагүй мэдээлэл цацсандаа уучлал гуйсан. Сүүлийн үед надтай холбоотой нүүрсчин, казиночин гэх мэдээлэл их гардаг.  Тоогоод  байдаггүй. Гэхдээ ар гэрийн асуудалтай энэ ийм зохион байгуулалттай мэдээллээ битгий хийгээч ээ гэж хэлмээр байна гэлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ нэг харлачихсан юмыг харлуулах гээд яахав дээ таминээ.
2018-05-15
Nam bus irgen:
2 chyatsgani krant yah ni er ni hend hamaatai yum be. Yamar ch ach holbogdolgui hogiin medee niitlehee bolichihooch.
2018-05-14
Нүүрчин казиночин хлёр бол баталаагтай юм байна өөрөө хэлсэн болхоор харин зодолдосон нь бол тодорхойгүй юм байна гэж
2018-05-14