“Дурсамж” гэр бүлийн өдөрлөг болно
2018-05-15

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

09:00-11:00 цагт “Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах” чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт болно.  Утас 99179899, 86885060

 

Хүүхдийн Урлан бүтээх төвд

09.00-13.00 цагт Нийслэлийн 152 хорооны хэсгийн байцаагчийн уулзалт зөвлөгөөн болно. Утас: 99079762

 

ХХААХҮЯ-ны хурлын танхимд

10.00 цагт "Хүүхдэд зориулав 2018" үзэсгэлэн худалдаа 5-р сарын 25, 26-нд болох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал болно.  Холбоо барих утас: 80019000

 

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд НЗДТГ, НЭМГ, “Оном” сангийн хамтарсан “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрөөс “130/80” өдөрлөгийг “Цусны даралтаа хянаж сурцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ. 


Гэрлэх ёслолын ордонд

11.00 цагт Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ нь “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. Харилцах утас: 320515, 324729

 

ЗГ-ын 3-р байрны В1 давхарын мэдээллийн танхимд

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны 4 дүгээр сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно. Дотоодын нийт бүтээгдэхүүн, Ажиллах хүчний судалгаа, Өрхийн орлого зарлагын судалгааны мэдээлэл хүргэнэ. Холбоо барих: 326414, 96764547, 88029200

Shuud.mn
Сонин хачин