Б.Баттөгс: Бид үнэний төлөө үсээ байтугай зүрхээ зориулна
2018-05-16

Эрүүл мэндийн салбарынхан Сүхбаатарын талбайд суулт хийж байна. Энэ даваа гаригаас эхэлсэн суулт ажил хаялтын өмнөх сануулга аж. Эмч, эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн салбарт шударга үнэлэмж тогтоож, цалин нэмэхийг шаардаж буй юм.

 

Өнөөдрийн суултын үеэр эмч, сувилагч нар төв талбайд үсээ хусуулж, эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ үеэр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн их эмч Б.Баттөгсөөс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Гасалсан салбарын гуниглал” шүлгийг бичиж, эрүүл мэндийн салбарынхны дуу хоолой болж буй юм.

 

 

-Таны шүлэг энэ суултын гол утга учрыг хэлжээ. Яагаад ийм шүлэг бичих болов?

- Би өөрөө яруу найрагч хүн учраас эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өмнөөс дуугаръя, хүрэх ёстой хүмүүст нь хүрч магадгүй гэж үзээд “Гасалсан салбарын гуниглал” гэдэг шүлгийг бичсэн. Үүний өмнө би Эрүүгийн хуультай холбоотой төрийн шийдвэрийг эсэргүүцэж, “Гамтай эмчийн гашуудал” гэдэг шүлгийг зохиож байна.

 

Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд цалин хөлсний маш доогуур, амьдрал хэцүү байгаа. Өрх толгойлсон олон эмэгтэйчүүд энэ салбарт ажиллаж байна. Гаднаасаа цагаан халад шигээ сайхан мэтээр төсөөлөгдөж харагдаж байгаа боловч хүн л учраас асуудал олон.

 

-Өнөөдрийн дундаж цалин хэд байгаа вэ? Хэд болгохын төлөө тэмцэж байна вэ?

 

-Цалингийн хэмжээнээс гадна манай эрүүл мэндийн салбарынхан бүгд цалингийн зээлтэй. Энэ зээлийн хүү маш өндөр байгаа учраас бид авсан цалингаа амьдралдаа зориулж, хэрэгцээгээ хангаж чадахгүй байна.  Эрүүл мэндийн салбарын дундаж цалин 300-500 мянган төгрөг байдаг. Талх 250 төгрөг байхад бидний цалин ийм л байсан. Талх 1500 төгрөг болоход бидний цалин энэ янзаараа л байна. Зөвхөн энэ салбар гэлтгүй Монгол Улсын төрийн албанд хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүний цалин үнэлэмжийг олон улсын жишигт хүргээсэй гэж хүсч байна. 60 сая малтай, байгалийн баялгаараа дэлхийд тавдугаарт ордог бид гуравхан саяулаа байж гуйлгачин байх ёстой юм бэ.

 

-Та үсээ хусууллаа. Юуг илэрхийлэв?

 

-Бид үнэний төлөө үсээ байтугай зүрхээ зориулах чадалтай, үнэний төлөө явж байгаа хүмүүс. Өнөөдөр тав, арвуулаа байгаа ч олуулаа болно.

 

-Өнөөдрийн суултын дараагийн арга хэмжээ юу байх бол?

 

-Тэрийг хэлэх боломжгүй.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хүний хөдөлмөрийг ингэж өчнөөн жил мөлжих хэрэггүй шдээ. чи сарын 350 000 төгрөгөөр амьдарч чадах уу цалингийн зээлээ төлөөд. өөр дээрээ бодож үзчээд дараа нь хүн шүүмжил за
2018-05-18
зочин:
цаана чинь эмнэлгийн эмч нар нь ажлаа хийж байгаа. тэд өвчтөнөө орхиод гарах увайгүй сэтгэлгүй л дээ ядаж
2018-05-18
зочин:
яг юу хэлэх гээд хачин хачин юм бичээд байгаан бэ. тэр өрхийн эмнэлэгийнхаа даргын цалин зусалдаг баримт нотолгоог нь талбай дээр аваад ирээ хөгшөөн.
2018-05-18
зочин:
чи мөнгө авч байхын харсан юмуу битгий амныхаа зоргоор донгос за
2018-05-18
Maygmar:
Sumand yawchiwaa ug n maygmar uuruu usee awuulah bsiin heden huwilagch emch naraar tug tahihwii
2018-05-17
Chamaig end soliorch baihad ovchtond muu um tohioldvol chi yah ve.chamd yadahdaa hun chanar bna uu.mongo bodohoos oor um alga uu.
2018-05-17
зочин:
цаана чинь эмнэлгийн эмч нар нь ажлаа хийж байгаа. тэд өвчтөнөө орхиод гарах увайгүй сэтгэлгүй л дээ ядаж
???:
Tolgoinii ysee xussan ium uu? Esvel saltaa suganiihaa ysiig xussan ium uu? Zun bolj gadaa tsag agaar dulaarch baihad boosnii yyrneesee salaad zygeer sh dee,Tanai orxiin emnelegiin darga nar 2500000-4500000 tygregiin tsalin sar byr tsusaldagiig medeh yy,syrtei shunaltai sygnyydee!!!
2018-05-16
зочин:
яг юу хэлэх гээд хачин хачин юм бичээд байгаан бэ. тэр өрхийн эмнэлэгийнхаа даргын цалин зусалдаг баримт нотолгоог нь талбай дээр аваад ирээ хөгшөөн.
жагш ?:
Өөрсдийнхөө төлөө тэмцэж байна хужаа минь. Худал хэлж хулгай хийсэн биш, халтарсаад байх юмч байхгүй шүү
2018-05-16
Irgen:
Suult hiih tsag ne bolson Ih tevchlee tsaashid tevchihgyi ta nartai negdene
2018-05-16
Zochin:
Battegs emchid talarhaye. salbar ydirdaj baigaa saidaa hardaa arai dendene Ene olon myangan emch doktoruudaas said hiih chadaltai olon hyn baigaa gedegt ergelzehgyi bna
2018-05-16
Z:
Zuvuu zuv
2018-05-16
Зочин:
Цалин нэм гэж байхаар, банкний хүүгээ буруул гэж жагшвал таарна арайл боддлогогүй юм. хэдэн халтар төгрөгнөөс болж ингнх гэж
2018-05-16
жагш ?:
Өөрсдийнхөө төлөө тэмцэж байна хужаа минь. Худал хэлж хулгай хийсэн биш, халтарсаад байх юмч байхгүй шүү
зочин:
энэ суулт бол тавилттай суулт шүү дээ хэдэн суусан нөхөдөд халтар хэдэн төгрөг өгөхөөр чинь сууж л тараа өшөө хусах үс байдаг бол хусаад бай
2018-05-16
зочин:
чи мөнгө авч байхын харсан юмуу битгий амныхаа зоргоор донгос за
Энэ хүмүүс чинь ажилтай орлоготой хүмүүс. Цаана чинь өчнөөн олон хүн ажилгүй орлогогүй байна. Цалин нэмнэ юмны үнэ өсч ядуурал улам ихсэнэ. Цалин нэмэх мөнгөөрөө ажлын байр нэмэгдүүл. Одоо салтааны үсээ хус.
2018-05-16
зочин:
хүний хөдөлмөрийг ингэж өчнөөн жил мөлжих хэрэггүй шдээ. чи сарын 350 000 төгрөгөөр амьдарч чадах уу цалингийн зээлээ төлөөд. өөр дээрээ бодож үзчээд дараа нь хүн шүүмжил за
1000 % demjine
2018-05-16
Байгалийн баялагтай гэж ярих сайхан л байх. Гэхдээ газар доор хичнээн баялаг байлаа гээд ямар хэрэг байна? Үүнийг эргэлт оруулах хэрэгтэй. Ингэхийн тулд гаднын хөрөнгө оруулагч нарыг урих хэрэгтэй. Урихын тулд хуулиа өөрчлөх хэрэгтэй. Хууль өөрчлөхийн тулд намуудад шаардлага тавих хэрэгтэй.
2018-05-16