Э.Цэндбаатар Алматы хотноо төрийн дууллаа эгшиглүүлэв
2018-05-16

 

Казахстан улсын Алматы хотод энэ сарын 10-15-ны өдрүүд Армийн генарал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит XXII Олон Улсын А зэрэглэлийн тэмцээн болж өндөрлөв.

 

Уг тэмцээнд үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Э.Цэндбаатар оролцож, аваргын алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн бол спортын дэд мастер Ц.Мөнхбаатар хүрэл медаль хүртжээ. 


Уг тэмцээнд Узбекстан, Кыргызстан, ОХУ, Тажикстан, Казахстан, Монгол зэрэг улсын 128 ширэн бээлийтэн 10 жинд хүч үзсэн байна. 

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин